АНУ, Мексикийн хил дээр хана босгоход нэг тэрбум ам.доллар хуваарилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Пентагон АНУ-ын өмнөд хэсэгт хана барих ажилд нэг тэрбум ам.доллар хуваарилсан талаар “CNN” агентлаг мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам Конгресстоо уг шийдвэрийнхээ талаар мэдэгдсэн байна.

Хана 57 миль урттай байх аж. Батлан хамгаалах яамнаас хуваарилсан мөнгийг мөн хилийн дагуух замыг сайжруулах болон бусад дэд бүтцийн ажилд хэрэглэх гэнэ. Пентагон АНУ-ын армийн инженерийн корпуст объектыг барьж, төлөвлөлтийг эхлүүлэх үүрэг чиглэл өгчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь хана барих ажлыг санхүүжүүлэх талаар Ардчилсан намынхантай хэлэлцэх нь цаг үрсэн ажил гэж мэдэгдсэн билээ.

Доналд Трамп Мексиктэй хиллэх хил дээрээ хана барина гэж Ерөнхийлөгч болохоосоо ч өмнө зүтгэсэн. Хана барьснаар гэмт этгээдүүд, хууль бус цагаач нар болон террористууд Мексикээр дамжин Америк руу нэвтрэхээ болино гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзэж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top