“Boeing 737 MAX 8” онгоцны хяналтын системд өөрчлөлт оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

“Boeing 737 MAX 8” загварын онгоцны ослууд дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Сүүлийн таван сарын хугацаанд хоёр “Boeing 737 MAX 8” онгоц осолдож, 300 гаруй хүний амь насыг авч одсон. Эдгээр ослын шалтгааныг тодруулахаар олон улсын шинжээчдийн баг ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Boeing 737 MAX 8” онгоцны хяналтын системд өөрчлөлт оруулахаар болсон байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Индонезийн “Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” болон Этиопын “Ethiopian Airlines” компанийн онгоцонд аль алинд нь нисгэгч нарт анхааруулга өгөх зориулалттай систем байхгүй байжээ. Онгоцонд асуудал гарвал мэдрэгчүүд ажиллаж, анхааруулах дохио өгдөг уг системийг болон бусад шаардлагатай зүйлийг суурилуулж байж “Boeing 737 MAX 8” онгоцыг нислэгт гаргах аж. Гэхдээ хэзээ энэ онгоцоор нислэг үйлдэж болохыг зарлаагүй байна.

Агаарын тээврийн компаниуд энэ төрлийн онгоцондоо нэмэлт хяналтын систем суурилуулахад төлбөр төлөх шаардлагагүй гэсэн мэдээлэл байгаа аж.

Улс орнууд “Boeing 737 MAX 8” онгоцоор нислэг үйлдэхийг хориглоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top