Этиопт болсон “Boeing 737 MAX 8” онгоцны ослоор 157 хүн амиа алдсан хэрэг олон улсын авиа компаниудын анхаарлыг татсан асуудал болоод байна. Өмнө нь Индонезид мөн уг онгоц осолдож, олон хүн амиа алдсан. Дараалан ноцтой ослууд гарсны улмаас Хятадын Иргэний агаарын тээврийн удирдах алба авиа компаниуддаа “Boeing 737 MAX 8” онгоцыг ашиглахыг түр хугацаанд хориглосон шийдвэр хүргүүдээд байгааг мэдээлсэн. Тэгвэл манай улсын МИАТ компани ч “Boeing 737 MAX 8” загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргажээ. Индонези болон Этиопт болсон ослуудын шалтгаан нарийвчлан тодорхой болоогүй, манай талаас Boeing компаниас тайлбар хүсээд байгаа аж.
Дэлхийн улс орнуудын анхаарлыг татаад буй “Boeing 737 MAX 8” онгоцны үзүүлэлтүүдийг хүргэе.
МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Boeing компанид үйлдвэрлэсэн сүүлийн үеийн технологи бүхий В737МАХ8 агаарын хөлгийг хүлээн авсан. В 737 МАХ-8 агаарын хөлөгтэй болсноор нийт 7 ширхэг агаарын хөлөгтэй болсон юм.
ЕI-MNG бүртгэлийн дугаартай“Тулуй Хаан” В 737 МАХ8 агаарын хөлгийг багш нисгэгч Ч.Нямсайхан, Ч.Хуяг, II нисгэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нарын бүрэлдэхүүнтэй баг АНУ-аас Монголд авчирсан.
ЕI-MNG бүртгэлийн дугаартай “Тулуй Хаан” В 737 МАХ 8 агаарын хөлгийн үзүүлэлт:
Байгаль орчинд ээлтэй технологи:
Зорчигчийн тав тухын хувьд:
Техникийн үзүүлэлтийн хувьд:
Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:
Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В737МАХ-8 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа дундын зайн агаарын хөлөг юм.
Сэтгэгдэл ( 6 )
Butsaaj ogoo nishee boliul. Esvel elbgee enkold 2 g suulga
Elbgee enkold 2 iig hamaatnuudtai n niseg. Ard tumen mini bitgii suugaarai
нэг хэсэг их хурлын 76 -г зөөж байвал яасийн болд оо
Yah ve medeej yamarch darga iim uym oirhon bolood bhad urgejluuleed nisgeed bai gehgui,tur zogsoogood yadahnaa oslin ehnii urdchilsan dung haraj bgaad,nisleg urgejluuleh zovshoorloo gargah bz
тэрбум хүнтэй улс орон хүнээ бодоод 737 МАХ боингноос татгалзаж байна. манайх анхаараад бас хэрэглэхээ боивол яасан юм бэ дарга танар л их ниснэ шүү дээ мөн оюутолгойнхон ниснэ
hamgiin ich ersdeltei murtluu hamgiin ich borluulalttai yum biz dee huurhii