WSJ: Ослоос хойш Boeing нэг ч онгоц худалдаагүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Энэ оны гуравдугаар сард буюу Этиоп улсад MAX 8 онгоц осолдсоноос хойш Boeing компани 737 загварын онгоц худалдан авах ганц ч гэрээ байгуулаагүй байна.

The Wall Street Journal сонинд бичсэнээр, 737 загварын онгоц тус компанийн нэрийн хуудас болсон хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн байсан. Ийнхүү сүүлийн долоон жилд анх удаа Boeing компани энэ загварын ганц ч онгоц борлуулж чадаагүй тохиолдол болж  байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй онгоцны ослын талаарх мэдээлэл найдвартай худалдан авагчдын итгэлийг улам бүр сулруулж байна гэж шинжээчид үзэж байна.

Саяхан Индонезийн агаарын тээврийн компани гэхэд Boeing 737 MAX 8 загварын 50 орчим онгоц худалдан авах гэрээгээ цуцалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top