“Boeing 737 MAX” онгоцны нислэгийг сэргээнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “Boeing 737 MAХ” загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон билээ. Тэгвэл энэ загварын онгоцны нислэгийг ирэх сарын сүүлчээр сэргээх төлөвлөгөөтэй байгаа аж.

“Boeing 737 Max” загварын хоёр ч онгоц таван сарын зайтай осолдож, улс орнуудад түгшүүр дэгдээснээр энэ загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглоод байсан юм. Этиоп болон Индонезид сүйрсэн онгоцууд хоёулаа хөөрөөд удалгүй осолдсон билээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар ослын шалтгаан нь нислэгийг удирдах программтай холбоотой аж. Нисэх онгоцны хөдөлгөөний эсрэг чиглэлтэй агаарын урсгал хүчтэй болох үед автоматаар онгоцны хошууг доош чиглүүлж, эрсдлийг бууруулдаг систем ажилласнаар осол болжээ.

Мэргэжилтнүүд мөн “Boeing 737 Max” онгоцны хяналтын системд өөрчлөлт хийж байж нислэгт гаргах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ.

Түүнчлэн “Boeing” корпорацын тэргүүн Деннис Меленберг МСАS /Maneuvering Characteristics Augmentation System/ буюу маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах системийн үйл ажиллагаанд доголдол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top