Boeing-ийн тэргүүн шинэчилсэн 737 MAX туршилтын нислэгт оролцжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Boeing компанийн ерөнхий захирал Деннис Мюленбург шинэчилсэн программ хангамж бүхий Boeing 737 MAX 7 онгоцны аюулгүй байдлыг нотлохын тулд туршилтын нислэгт нь оролцжээ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Онцгой нөхцөл байдалд шинэчилсэн программ хангамж хэрхэн ажиллаж буйг шалгах үүднээс нисгэгчид төлөвлөгдсөн маневруудыг хийж гүйцэтгэсэн байна. Шинэчилсэн программ хангамж ажиллаж, Boeing компанийн туршилтын талбай дээр төлөвлөгдсөн буулт хийжээ.

Этиопт осолдсон Boeing 737 MAX онгоцны нисгэгчид нислэгийг автоматаар удирдах систем ажиллахтай холбоотой ослын шаардлагатай бүх арга хэмжээг эхнээсээ авч байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top