Америкийн агаарын тээврийн “American Airlines” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хориглох хугацаагаа ирэх есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл сунгажээ. Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хугацааг наймдугаар сарын 19-нийг хүртэл сунгаж байсан билээ. Ийнхүү сунгах болсон шалтгаанаа “American Airlines” зорчигчдод аялалаа төлөвлөх боломж олгож байгаа юм гэж тайлбарлажээ.
“Boeing 737 MAX” онгоцны хоёр удаагийн аймшигт сүйрлийн дараа АНУ, ОХУ болон Европын холбооны орнууд аюулгүй байдлын үүднээс энэ загварын онгоцыг нислэгт ашиглахыг хориглосон юм.
Хоорондоо зургаан сарын зайтай осолдсон хоёр “Boeing 737 MAX” онгоцны ослоор 300 гаруй хүн амиа алдсан билээ. Хоёр ослын аль аль нь онгоц нисэх зурвасаас дөнгөж хөөрсний дараа болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913