Этиопт өнгөрсөн сарын сүүлээр болсон мөргөлдөөний улмаас 86 хүн амиа алдаад байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эпиопын Ерөнхий сайд Абий Ахмедын мэдэгдсэнээр, амиа алдсан иргэдийн ихэнх нь Оромиа, Ахмара мужийн оршин суугчид гэнэ.
Этиопын Оромиа мужид өнгөрсөн сарын 23-нд эсэргүүцлийн жагсаал болж, сүүлдээ жагсагчид цагдаа, аюулгүй байдлын хүчнийхний хооронд мөргөлдөөн гарсан. Хэд хэдэн мужийг хамарсан үймээн самуун угсаа гарал, шашин шүтлэгээс үүдэлтэй байсан бөгөөд эрх баригчид гурван хоногийн дараа нөхцөл байдлыг тогтворжуулж чадсан билээ.
Этиопын улс төрийн зүтгэлтэн Жавар Мухаммед Аддис-Абеба хотод түүнд аюул заналхийлж, аюулгүй байдлын албаныхан түүний амь насанд халдахаар оролдож байна гэж мэдэгдсэний дараа тус улсад эмх замбараагүй байдал үүсжээ. Абий Ахмедын улс төрийн холбоотон тэрбээр оромо үндэстний улс төрийн эрхийг өргөжүүлэхийг шаардаж байгаа юм. Оромо үндэстэн /25 сая/ нь Этиопын хамгийн том үндэстэн юм.
Сэтгэгдэл ( 0 )