Өнөөдөр /2019.10.05/ Хонконгийн зарим банкууд хаалгаа барилаа гэж Хонконгийн Мөнгөн гүйлгээний удирдах газраас мэдээлжээ. Хятадын онцгой бүсийн төв банк болох тус газрын мэдээлснээр нийтийн тээврийн хэвийн ажиллагаа тасалдаж, нийгмийн хэв журам алдагдсаны улмаас зарим банкны салбарууд үйлчилгээгээ түр зогсоожээ.
Хонконгийн захирагч Кэрри Лэм жагсаалын үеэр нүүрэндээ баг зүүхийг хориглосон шийдвэр гаргасны дараа өнгөрсөн баасан гарагийн орой Хонконгийн жагсагчид үймээн самуун дэгдээсэн юм. Жагсагчид замуудыг хааж, дэлгүүр, төрийн байгууллагуудад халдаж, метроны станцад гал тавьж, хэв журам сахиулагчдын зүг шатах бодис бүхий лонхнууд шидэж танхайрчээ.
Өнөөдөр тус хотод соёлын хэд хэдэн байгууллага хаалгаа барьж, метроны бүх шугам түр хугацаагаар хаагдаад байна.
Сэтгэгдэл ( 6 )
Ард иргэдээ үл тоож ийм юм болж байгаа юм бод бод бод
нэгдэж чадаж байна,айлгаж чадаж байна,тэгэхэд бид таг дуугүй
Ner nuuree nuutsalsan amitad bol yaavch oligtoi amitad bish.
Ner nuuree nuutsalsan amitad bol yaavch oligtoi amitad bish.
Iimdavarsan etgeediig shuud l hunih heregtei.
Iimdavarsan etgeediig shuud l hunih heregtei.