Хонконгт автомашины зогсоол 1.3 сая ам.доллароор зарагдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр нэгэн шинэ дээд амжилтыг тогтоожээ.

The Standard” хэвлэлд мэдээлснээр, нэг автомашины зогсоол урьд өмнө байгаагүй өндөр үнээр буюу 10.2 сая хонконг доллар (1.3 сая ам.доллар)-аар зарагджээ.

Энэ нь Виктория Пик өндөрлөгт байрладаг элит орон сууцны цогцолборын зогсоол гэнэ. Викториа Пик нь тус арал дээрх хамгийн тансаг дүүрэгт тооцогддог бөгөөд тэрбумтнуудын суурьших дуртай дүүрэг аж.

Зогсоолыг худалдан авсан хүний нэрийг нууцалж байна. Тус хэвлэлд бичсэнээр, энэхүү цогцолборт дөрвөн жилийн өмнө нас барсан Макаогийн тоглоомын бизнесийн магнат Стэнли Хогийн дөрөв дэх эхнэр 167.5 сая ам.доллароор үл хөдлөх хөрөнгө худалдан авч байжээ. Мөн тус цогцолборт хэд хэдэн зогсоолыг 1.2 сая ам.доллароор борлуулсан байна.

Хонконгт чөлөөтэй газар хомстолтой байдгаас гадна уулархаг газар ихтэй тул орон сууц, офис, худалдааны болон зогсоолын газрын үнэ тэнгэрт тулсан өндөр байдаг байна. Барилгын ихэнх төслүүдийг хиймэл арал дээр гүйцэтгэдэг тул зардал өндөр байдаг аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top