Хонконгт ирэх баасан /2022.02.18/ гарагаас эхлэн хөнгөн хэлбэрийн ковид-19 оноштой өвчтөнүүдийг гэрээс нь эмнэлэг хүртэл үнэгүй хүргэх такси үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.
“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, ийм үйлчилгээг 300 такси үзүүлэх гэнэ. Таксины жолооч нарыг халдвар хамгааллын хувцсаар хангаж, өдөр бүр шинжилгээнд хамруулах бол таксины салоныг тогтмол ариутгана.
Хонконгийн эрх баригчид тусгай таксины үйлчилгээний хөлсийг хоногт такси бүрт гурван мянган хонконг доллар /384 ам.доллар/ байхаар тооцоолж, олгох гэнэ.
Үүнээс гадна ковидтой өвчтөнүүдийг тусгаарлах, эмчлэх зорилгоор долоон улсын эмнэлгийг нэмж ашиглахаар болжээ.
Хонконг нь өдгөө ковидын хүчтэй давлагаанд өртөөд байна. Тус арлын оршин суугчдын 84.5 хувь нь вакцинд хамрагдсан. Лхагва гарагт тус хотод 4285 халдварын шинэ тохиолдол батлагдсан нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл ( 0 )