Шалгалтын өмнөх стрессээс болж ойд амьдарчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

 

Хонконгийн нэгэн сурагч шалгалтын өмнөх стрессээс болж ой руу зугтсан тухай “Asia One” хэвлэлд мэдээлжээ.

Энэ сарын эхээр 17 настай Мэтью Цанг сургуулиа орхин, зөвхөн мөнгө авч яваад ор сураггүй алга болжээ. Өсвөр настны ээж цагдаад хандан, нийгмийн сүлжээнд сайн дурынхнаас хүүг нь олоход туслахыг гуйсан байна. “Бид чамд хайртай, ийм хүүтэй гэдгээрээ бахархдаг. Гэртээ эргэн ирэхийг гуйж байна. Хамтдаа бүхнийг туулж гарья” хэмээн эх нь хүүдээ ханджээ. Эрлийн баг эрэлч нохдын хамтаар Мэтью долоо хоног хайсны эцэст олжээ. Горхины усаар амиа зогоож байсан хүүд дулаан хувцас, энергийн ундаа өгч, эмнэлэгт хүргэсэн байна. Цангийн ээжийн ярьснаар, хүү нь ирэх шалгалтуудаас болж сүүлийн үед их стресстэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top