Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага энэ онд багтаан Хонконг дахь салбаруудаа хаахаар болжээ.
“Amnesty International” орон нутгийн салбар энэ сарын 31-нд үйл ажиллагаа зогсоож, олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын орон нутгийн салбараа 2021 оны сүүл гэхэд хаана гэж тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь Хонконг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тухай БНХАУ-ын хууль батлагдсантай холбоотой гэж тус байгууллага тодруулсан байна.
Ингэхдээ бүс нутгийн үйл ажиллагааг Ази, Номхон далайн бүс нутгийн бусад салбаруудаар дамжуулан явуулах гэнэ.
“Amnesty International” олон улсын зөвлөлийн тэргүүний хэлснээр, Хонконг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тухай БНХАУ-ын хууль хүний эрх хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломжийг хааж байна гэжээ.
2020 онд БНХАУ-ын парламент тус хуулийг баталсан билээ. Бээжингийн мэдэгдсэнээр, тус хууль терроризм, салан тусгаарлах үзлийн заналхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноох заалттай.
Сэтгэгдэл ( 0 )