Хонконгийн тусгай захиргааны бүсийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламентаар хэлэлцэхийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хууль хүчнийхэн 180 орчим хүнийг саатуулжээ.
South China Morning Post хэвлэлд мэдээлснээр, саатуулагдсан жагсагчдын 40 нь зам дээр хаалт барихыг завдсан байна. Өнгөрсөн ням гарагт Хонконгийн гудамжинд олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм эл хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ хууль батлагдсанаар Хонконгийн оршин суугчдын эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ.
Хонконгт зориулсан эл хуулийн төсөлд салан тусгаарлах, төв засгийн газрыг унагахад чиглэсэн өдөөн турхирах аливаа үйл ажиллагаа, гаднын оролцоог хоригложээ. Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Засгийн газар Хонконг дахь улс төрийн уур амьсгалаас үүдэн тусгай бүсийн хууль тогтоох байгууллага үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлах боломжгүй гэж үзэн БХАТХ-д өргөн барьжээ.
Сэтгэгдэл ( 0 )