Трамп Хонконгийн төлөө Хятад улсад хатуу хариу барихаа мэдэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улс Хонконгийн талаар авч буй арга хэмжээний хариуд БНХАУ-д хатуу хариу арга хэмжээг ойрын өдрүүдэд авах болно гэж мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа Хятадын хэд хэдэн түшмэл, компани, санхүүгийн байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Орберт О'Брайен “NBC” сувагт ярилцлага өгөх үеэр хэрэв Бээжин үндэсний аюулгүй байдлын туухай хууль батлах замаар “Хонконгийг эзлэвэл” Вашингтон Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгдэж байжээ. Үүний хариуд АНУ түүний эрх ашгийн эсрэг үйлдэл хийсээр байх тохиолдолд Бээжин хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн.

Хонконгийн өөртөө засах эрх, эрх чөлөөнд халдсан Хятадын аливаа шийдвэр “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмын талаар Вашингтоны баримталдаг байр суурийг эргэн харахад хүргэх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өмнө мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг оруулсан нь Хонконгийн ард иргэдийн хүсэл зориг, хуулийг зөрчиж байна гээд энэ нь тус бүсийн өөртөө засах эрхийн “үхлийн дохио” гэж онцолжээ.
Хонконгт тусгайлан зориулсан үндэсний аюулгүй байдлын хуулийн төсөлд аливаа салан тусгаарлах, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Сүүлийн хэдэн сар харьцангуй тайван байсан Хонконгт энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал цуглаан дахин өрнөж эхэлсэн. Өнгөрсөн ням гарагт болсон жагсаалын үеэр хууль хүчнийхэн 180 гаруй жагсагчийг баривчилсан бол лхагва гарагийн өглөө хэсэг жолооч Кросс Харбор хонгилын гарц дээр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, замын хөдөлгөөнд ноцтой саад учруулсан байна. Өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн этгээд зарим метроны станц дээр метроны хаалга дунд хатуу зүйлс санаатайгаар хавчуулан, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Лхагва гарагт Хонконгийн хууль тогтоогч байгууллага БНХАУ-ын төрийн сүлдийг хүндэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан хууль хүчнийхэн аюулгүй байдлын чангатгасан арга хэмжээ авч байна. Сөрөг хүчний оюутнуудын хэд хэдэн хөдөлгөөн олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, тээврийн эмх замбараагүй байдал бий болгохыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorj(110.70.51.235) 2020 оны 05 сарын 30

Tatvaraa nemne biz uur yadgiin xaxa

0  |  0
badarch taxar(139.5.217.106) 2020 оны 05 сарын 27

idol hvrtel ochvvhen gonkonkig. ezlej chadaagvi vain yak delhiig ezleh tum si dargaa

0  |  0
Aai(64.119.16.53) 2020 оны 05 сарын 27

Ene Anu bvh yumnii darga yumuu odoo

0  |  0
Top