Хонконгийн 180 жагсагчийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

 

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн төвд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг цагдаа нар чинжүүтэй буугаар буудан тарааж, 180 гаруй хүнийг баривчиллаа.

Жагсагчид Бээжингээс санал болгосон зөвлөмжийн дагуу Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд орсон зарим нэг өөрчлөлт ийнхүү Хонконгийн ард нийтийг жагсахад хүргэжээ.

Дээрх хуульд БНХАУ-ын төрийн дууллыг үл хүндэтгэвэл гэмт хэрэгт тооцох болсон нь Хонконгийн ардчилалд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа юм.

Цагдаагийн газрын мэдээллээр жагсагчид төв замуудыг хааж, хөдөлгөөнд саад учруулжээ.

Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Хонконгийн ард нийт дээрх хуулийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж эхэлсэн билээ.

Эх сурвалж: CNA

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top