Хонконгт цагдаа нар 200 жагсагчийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Хонконгийн хууль хүчнийхэн өнгөрсөн ням гарагт /2020.05.10/ Монгкок дүүрэгт зохион байгуулсан Засгийн газрыг эсэргүүцэх жагсаалд оролцсон 200 орчим хүнийг саатуулжээ.

Залуус голдуу олон зуун жагсагчид тус хотын хэд хэдэн томоохон худалдааны төвүүдэд цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Хууль сахиулагчид жагсагчдад наймаас илүү хүн нэг дор цугларахыг хориглосон хорио цээрийн тусгаарлалтын дүрмийг зөрчиж буйг сануулж, тараасан бол Монгкок дүүрэгт жагсагчид гудамжинд гарч, зам дээр хог хаяж, шатаахыг завджээ.

Халдварын тархалт буурахын зэрэгцээ Хонконгт өнгөрсөн оны зунаас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжих хандлага ажиглагдаж байна. Сүүлийн гурван долоо хоногийн туршид дотооддоо халдварын тархалт бүртгэгдээгүй тул Хонконгийн эрх баригчид хөл хорионы арга хэмжээ сулруулжээ. Үүнтэй зэрэгцэн жагсагчид өөрсдийгөө үе үе сануулах арга хэмжээг хэд хэдэн худалдааны төвд зохион байгуулсан байна.

Тавдугаар сарын 6-нд БНХАУ-ын Хонконг, Макаогийн хэрэг эрхлэх тамгын газар Хонконгт Засгийн газрыг эсэргүүцэх жагсаалыг сэргээхийг тэвчихгүй гэж мэдэгдсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top