БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн цагдаа жагсагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулсан хандив болох 70 сая хонконг доллар буюу 10 сая ам.долларыг хураан авч, мөнгө угаасан хэргээр дөрвөн хүний баривчилжээ.
Хандивыг 2016 онд байгуулагдсан “Spark Alliance” төрийн бус байгууллага цуглуулжээ. Энэ нь өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан жагсагчдад эрх зүйн болон бусад тусламж үзүүлэх зорилгоор хандив цуглуулж байсан хоёр байгууллагын нэг нь юм. “Spark Alliance” үүнийг гүтгэлэг хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн сард тус байгууллага хандив авахаа зогсоож буй талаар зарлаж байсан билээ.
Өнгөрсөн хугацаанд тусгай захиргааны бүсийн цагдаа нийт зургаан мянга гаруй хүний баривчилж, нэг мянга хүний эсрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэдгээрийн 40 хувь нь оюутнууд бөгөөд үймээн самууныг зохион байгуулсан нь нотлогдвол заримд нь 10 хүртэл жилийн хорих ял оноож болзошгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Америкчууд ингэж тоглодог, улс орныг дотроос нь ялзруулдаг, тод жишээ нь Монгол