Хятадад “Boeing 737 MAX 8” онгоцыг ашиглахыг хориглов

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Хятад улс үндэсний нисэх компаниуддаа “Boeing 737 MAX 8” онгоцыг ашиглахыг түр хугацаанд хоригложээ. Этиопт болсон осолтой холбоотойгоор ийм арга хэмжээ авсан талаар Хятадын иргэний агаарын тээврийн удирдах албанаас мэдээлсэн байна.

Этиопт болсон осол нь “Boeing 737 MAX 8” загварын онгоцны хоёр дахь том сүйрэл юм. Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезийн “LionAir” компанийн “Boeing 737” сүйрч, 181 хүний амь үрэгдсэн билээ. Хоёр онгоц хоёулаа шинэ байсан, хоёулаа хөөрөөд удалгүй сүйрсэн байдаг.

“Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX” онгоц өчигдөр /2019.03.10/ “Аддис-Абеба” нисэх буудлаас хөөрөөд удалгүй сүйрч, шатсан билээ. Онгоцонд 149 зорчигч болон нислэгийн багийн найман хүн байжээ. Тэд бүгд амиа алдсан харамсалтай осол болоод байна.

Этиопийн онгоцонд 30 гаруй орны иргэн байжээ. Тэдэн дотор Хятадын найман иргэн байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эргэлзэгч(202.21.99.42) 2019 оны 03 сарын 11

манай улс саяхан ийм маркийн нэг шинэ оногцтой боллоо гээд бсан гайгүй бгаа

0  |  0
Top