С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж дууслаа /2019.03.29/. Төрийн ордон дахь 120 хүний багтаамжтай Иргэний танхимд хэвлэлийнхэн эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн. Ингэхдээ хаалттай буюу сэтгүүлчдийн гар утас, дуу хураагуур, зургийн аппарат, видео камер, бал, цаас гэх мэт зүйлсийг хураан авч, дотогш оруулсан юм. Засгийн газрын хэвлэлийн албанаас бичлэгийг олон нийтэд үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах нь тохиромжгүй гэж үзэж байгаа бөгөөд "Сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтууд дээр тулгуурлаж мэдээллэх үүрэгтэй. Зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавар өндөртэй байдаг" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл хийж, хэвлэлийнхний асуултад хариулт өгч байна. Ц.Нямдорж сайдын уулзалтыг шууд дамжуулж байна.
Ц.НЯМДОРЖ
-Сая та бүхэн цөмөөрээ эрүүдэн шүүсэн бичлэг үзлээ. Та бүхэн ямар нэгэн байдлаар ойлгосон байх. Би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс уучлал гуйсан. Одоо гэртэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын гэр бүлээс уучлал гуйж байна. Б.Отгонбаатарын ах хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Надад гомдсон тухай. Бид Б.Нэргүй гэж энэ хүнийг цагдаагийнхантай уулзуулсан.
Сурв: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн гэж өмнө нь хэргийг шүүх явцад яригдаж байсан. Дөрөвдөгч этгээдийг захиалагч талын бие хамгаалагч хэмээж байсан ба залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж, санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн шүүх хурлын үеэр үзсэн байдаг. 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт амьдарч байсан, иргэн Б.Отгонбаатарын гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсныг С.Зоригийн хэргийн шүүх хурлын явцад хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Одоо энэ хүмүүс Эрдэнэтэд амьдрахад маш хүнд болсон. Энэ Нэргүйн ээж гэж өндөр настай хүн бий. Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гуай 70 гарсан хүн бий. Энэ хүн хүүгийнхэ төлөө чадах бүхнээ хийсэн. Чимэгээгийн ээж 80 хүрсэн хөгшин бий. Энэ хөгшин шөнөжингөө унтахгүй, хөрвөөж хонож байгаа тухай мэдээлэл ирж байна. Энэ настай гурван хөгшин маш их зовж байгаа юм даа. Миний зорьж байгаа зүйл энэ гурван хөгшнийг амьд байхад хүүхэд нь хүн алаагүй гэдгийг харуулчих юмсан.
Тэр "Паар" гэдэг залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Тэр гэрч "1998 онд Ц.Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж, захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирсэн. Тэрнээсээ хүүхдүүдэд нь мөнгө тараасан" гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд, удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байна.
2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хорьж, есдүгээр сард асуудал шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгсөн. Дарамталсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 13 )
Ard tumen l uzmeer bn
10000$shagnaltai am zuragiig harlaa hurts baij undur nam tsarai ni taarch na
Яриад байх юмгүй. Энэ ажлыг Элбэгдорж кохион байгуулсан.
Нямдоржид заавал итгэх ёстой юм уу. Сэтгүүлч дарамталдаг хэн бэ. Зөнөг өвгөн бэ. Чи 5 удаа сайд хийчихээд ичээч. Ажлаасаа огцрооч.
Гоминданы хѳл гар болсон сэтгүүлчид бас л их байна шүү...
Энэ зарим сэтгүүлчид ярианы ур чадвараа сайжруулмаар юмаа. Ээрч муураад л ,одоо юу гэдгийн ч гэх шиг Баасан хүүгийн яриаг дуурайж яриад л. Тэр сэтгүүлчийн сургуульд нь юу заадаг юм болоо
Иргэдэд заавал үзүүлэх хэрэгтэй. Учир нь Ард түмний тэдрэмж, хараа юунаас ч мэргэн хурц байдаг. Нямдорж дуугараагүй бол энэ эрүүдэн шүүлт, хэрэг огт илрэхгүй, тэгэсгээд л мартагдах байсан.
Niited uzuulj bolohgui buruu ulger duurailal avah huuhed zaluus heden myangaaraa bii.
Юугин үздэг юм.энэ бол цэвэр улстөрин шоу хэрэг илрүүдэхгү нөхцөл болж байгааг энэ хүмүүс мэдэрээсэй.2020 оны сонгуулийн пиар.Нямдоржийн 4 дахь тоглолт мөнөөс мөн.Хэвлэлийхэний амыг барьж байгаа нэг хэлбэр.Одоо зөв мэдээлэл биш харин Ерөнэхийлөгч УИХ ЗГ хэвлэлийнхэнтэй нийлж энэ хэргийг буруу тийш нь будаа тээлгэж буруу мэдээлэлээр хангах арга заль болж байна.Үүнийг хууль хналтынхан эрүүл ухаантай иргэд тэмцэл хийж цэг тавьж зогсоохгүй бол одоогийн энэ төр барьж байгаа нөхдүүд жинхэнэ төрөөр тоглож байгааг шударга хэлье.Хэвлэлийнхэн худалдагдаваа хөөрхий
Ард иргэдэд үзүүлэх хэрэгтэй... Нууцалсан зүйлийн хор холбогдолыг энэ хэрэг харууллаа. Анхнаасаа шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй байсан. Хулгайч , луйварчид болохоороо үзэж болдог , жирийн иргэд үзэж болдоггүй гэж ойлголоо. Иргэдийн тэгш эрх ингээд зөрчигдөж байгаа юм шүүдээ!!!