Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж дууслаа /2019.03.29/. Төрийн ордон дахь 120 хүний багтаамжтай Иргэний танхимд хэвлэлийнхэн эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн. Ингэхдээ хаалттай буюу сэтгүүлчдийн гар утас, дуу хураагуур, зургийн аппарат, видео камер, бал, цаас гэх мэт зүйлсийг хураан авч, дотогш оруулсан юм. Засгийн газрын хэвлэлийн албанаас бичлэгийг олон нийтэд үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах нь тохиромжгүй гэж үзэж байгаа бөгөөд "Сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтууд дээр тулгуурлаж мэдээлэх үүрэгтэй. Зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавар өндөртэй байдаг" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд хэвлэлийнхний асуултад хариулт өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн гэж хэлсэн. Хэн бичлэг хийж, хэн устгаад, яаж сэргээсэн талаар мэдээлэл өгч болох уу?

-Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм зүйл болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг шүү дээ. Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад тэднийг эрүүдэн шүүсэн байна.  Т.Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байсан.

-Б.Содномдаржаа руу Ц.Амгаланбаатар гэдэг хүн хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Хэн Б.Содномдаржаа руу мессэж бичээд байсан юм бол?

-Ц.Амгаланбаатар нэлээд тамлуулж, эрүүдэн шүүлгэж байж энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатар "Намайг Т.Чимгээтэй, Б.Содномдаржаатай утсаар яриулаад, мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй" гэсэн байдаг. Ц.Амгаланбаатар нь сургуульд сурч байгаад дундаас нь гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад үг үсгийн нэг ч алдаа байдаггүй.

-Гурван шатны шүүхээр талийгаачийг захиалгаар хөнөөсөн гэж үзсэн. Мэдүүлэг дээр захиалагчийн тухай мэдүүлэг байдаг уу?

-Нийлж байгаад бүгд энэ хэргийг зохион байгуулсан. Захиалагч, хамжигч, гүйцэтгэгч нийлж байгаад хэргийг үйлдсэн. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр тусгай албанд ажиллаж байсан хүн хүртэл ажилласан. Тэр хүн даалгавартай орсон. Дагалдан хийж байгаад шүүх хуралд орсон. Давж заалдахдаа "Миний үйлчлүүлэгч энэ хэргийг илчилж, бараг гавьяа байгуулсан" гэж гомдол гаргасан. Хэргийг үйлдсэн, захиалагчийг хамтад нь ял оноогооч гэж давж заалдсан. Тэр ажлын хэсгийнхний хэргийг илрүүлэх гэж  гүйцэтгэх ажиллагаа явуулсан мөнгөний хэмжээ цадигаа алдсан шүү. 

-Хавтаст хэрэгт хуурамч бичиг баримт байхыг үгүйсгэхгүй. Аль нь үнэн зөв баримт гэдгийг яаж ялгаж салгах вэ?

-АТГ энэ асуудлыг шалгаж байна. Прокурорын байгууллага 70 шахам хавтаст хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт хүлээлгэн өгч, зөв бурууг нь олуулах ёстой юм. Хэргийг гол зохион байгуулсан хүн нь Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат. Мөн энэ асуудалд хотын прокурор Д.Баярмагнай гэдэг хүн оролцсон. Энэ үйл ажиллагааг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар удирдсан. Гүйцэтгэх ажил, мөрдөх, хянах ажлыг энэ хоёр хүн зохион байгуулсан.

-Г.Эрдэнэбат прокурорыг өчигдөр /2019.03.28/ албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг мөрдөн шалгах уу?

-Энэ прокуроруудыг шалгах ёстой.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шүүхээс хорих ял сонсож, олон хоног хоригдлоо. Хохирлыг яаж барагдуулах вэ?

-Хохирлын тухайд энэ хүмүүс гомдлоо гаргаж, асуудлаа цаашаа тавиад явж таарна. Гол нь энэ хүмүүсээ дариухан суллах ёстой. Би арваад хоногийн өмнөөс суллах асуудлыг тавьж ирсэн. Гэтэл прокурорын байгууллага ерөөсөө хөдлөхгүй байна. Өчигдөр удирдлагуудыг нь чөлөөлсөн. Одоо шинэ удирдлага энэ асуудлыг шийдэх байх.

-Хорих ангиудад шалгалт хийдэг үү?

-Зарим хүмүүс үргэлж ийм зүйл байна гэж ярьдаг. Номоороо ажиллаж байгаа хорих байгууллагууд олон бий. Ийм эрүүдэн шүүх зүйл болгохгүй гэж камерын хяналтад оруулсан. Хянагч нар байнга хараад суудаг. Зоорийн давхарыг ашиглахгүй байх шийдвэр 2000 онд гарсан. Гэтэл урьдаас бэлтгэж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн нь дэд хурандаа цол авсан гэж би та бүхэнд өмнө нь хэлж байсан. 

-Бичлэгийг яаж олж авсан юм бэ?

-Би мөрдөн байцаах ажиллагааны нарийн зүйлийг би хэлмээргүй байна. Энэ бичлэгийг хэн ч зохиож чадахгүй. Хэн ч монтачилж чадахгүй. Ийм зүйл болж байгааг Ажлын хэсгийнхэн хараад сууж байсан гэсэн үг. Тэгээд зохион байгуулсан. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зүгээр л байхгүй болчихсон. Цагдан хорих байрны дарга, төлөөлөгч хоёр хоолыг нь оруулж өгнө. Харьцах ямар ч эрх байхгүй. Тэгээд Тагнуулынхан өрөөг нь онгойлгоод байгаа юм. Т.Чимгээгийн өрөөнд 23:35 цагт цээж нүцгэн ялтан оруулж байгаа нь тэр. Сэтгүүлчид нүдээр үзсэн болохоор ойлгож байгаа байх. Гэтэл хүн итгэхгүй байгаа юм. Үзсэн цагт л итгэнэ.

-Б.Содномдаржаагийн эхнэр нь хоолоо идэж байхад нь Ц.Амгаланбаатараас “Чи хоолоо идэж байна. Би чамайг харж байна” гэсэн мессеж ирдэг байсныг хэлсэн. Шоронд байсан хүн яаж мессеж бичдэг байсан бэ? Эсвэл АТГ-ын ажилтнууд бичдэг байв уу?

-Ц.Амгаланбаатар нэлээн тамлуулж байж ийм зүйлс ярьсан. Мааньтын чангад ял эдэлж байтал 2013 оны дундуур Архангайн Цэнхэрийн голд нас барсан гурван хүний хэрэг хүлээгээд 10-аад хоног цагдаагийнхан тулж ажиллаад буцаж ирсэн. Тэр нь худал байсан. Удалгүй Говьсүмбэрийн чангад аваачсан. Ингээд хоёр ахтай болсон. Тэр нь одоо хоригдож байгаа тагнуулын хоёр хүн. Ингээд 2014 оноос мессежүүд цувж эхэлсэн. Одоо болохоор “Би гар утас ашиглаж мэдэхгүй. Миний хажууд утсаараа юм бичээд байдаг байсан. Хэн рүү юу бичсэнийг мэдэхгүй” гэж хэлдэг. Амгаланбаатар бол сургууль дундаасаа гарчихсан. Борог амьдралтай явж байсан хүн. Тэр мессежүүд үгийн нэг алдаагүй байсан. Би мессежийг хараад болохоо байчихлаа гэж ойлгосон. Тэр мессежүүдэд одоо шийтгүүлээд байгаа бүх хүн холбогдоно. Монголын шүүх тэр аль эрт 2014 онд бичигдсэн мессежүүдээр шийдчихсэн.

Хамгийн гайхалтай нь хэрэг явдал болоход хоёр хүн ороод гарсан нь гарцаагүй болсон. Хаалгаа онгойлгоод доошоо буухад нь хоёр хүүхэд шатан дээр зогсож таараад харсан. Одоо дөрөв болчихсон. Тэр хоёр хүүхэд аравдугаар сарын 2-ны 23:35 цагт “Зөгий” гэдэг киног үзэж дуусчихаад коридортоо гараад зогсож байтал дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буусан. Тэгээд нэг нь талийгаачийн гэр рүү, нөгөө нь гарсан хүмүүсийн хойноос явтал алга болчихсон байсан.

-Шорон хорих байруудад шалгалт хийдэг үү?

-Үргэлж ийм зүйл болдог гэж зарим хүн худлаа хэлдэг. Манай хорих байрууд камерын хяналттай. Би ийм зүйл болгохгүй гэж шорон бариулж байсан. Одоо шинэ байргүй хорих байхгүй байх. Нэг стандарттай. Давхар камераар хянадаг. Ингэж хяналтад оруулахгүйн тулд 2000 оноос хойш ашиглахаа больсон подволийг зориуд бэлтгэсэн байсан. Тэгээд тагнадаг төхөөрөмжөө суурилуулсан. Тэр ажлыг нь ТЕГ-т ахлах дэслэгч байгаад гэнэт ШШГЕГ-т дэд хурандаа цолтойгоор ирсэн хүн зохион байгуулсан. Би энэ хүнийг халсан. Сая тэр хүнийг хорих гэтэл прокурорынхон хамгаалаад сулласан.

Ер нь энэ ажиллагааг нууцлах бүх ажлыг 4-5 прокурор хийж байгаа. Тэр этгээдүүдийн тоонд хотын прокурор Баярмагнай гэдэг нөхөр орно. Би прокурорын байгууллагад их хайртай хүн. 10 жил ажиллаж байсан. Хоёр ч хуулийг нь батлуулсан. Гэтэл ийм газар болгоод хувиргачихсанд харамсаж байна. Энэ бүхнийг улсын прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн гардан удирдсан. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, шүүхээр оруулах ажлыг нэг хүн хийсэн. Хуулийн систем чинь давхар хяналттай байдаг.

Гүйцэтгэх ажил явуулаад баараггүй баримттай бол нотлох баримтаар бэхжүүлэхээр мөрдөнд шилжүүлдэг. Мөрдөн баараггүй болсон тохиололд прокурорт явуулдаг. Прокрор нь үзээд мөрдөнгийн материал дутуу байвал буцаагаад явуулдаг. Дөрөв дэх шат нь шүүх. Ийм дөрвөн давхар хяналтын шүүлтүүрийг байхгүй болгосон. Ажлын хэсэг нь улсын прокурорын өргөтгөлийн байранд бүгдээрээ сууж байгаад энэ ажлыг хийсэн. Намайг сайдаар очсоны дараа тэр хууль бус ажлын хэсгийг тараасан.

-Захиалагч нь хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?

-Бүгд нийлж байгаад балмад ажлаа хийсэн. Зорилготой. Захиалагч, зуучлагч, хамжигч гэж бий. Мөнгө өгсөн, авсан гэх мэдээлэл бий. Цаасанд хийж өгсөн, чемоданд хийсэн гэж байна. Тэрэнд нэр холбогдсон хүнийг нь нүүрэлдүүлэлгүй хүчээр тулгачихсан. Захиалагчаас авсан мөнгөний тодорхой хэсгийг Нэргүй гуайн дүү гаргаж ирсэн гэж худлаа хэлсэн. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр тусгай хүчний нууц ажилтан байсан хүн даалгавартай орсон. Дагалдан хийж байгаад шүүх хурлын өмнөх өдөр өмгөөлөгчийн эрх өгөөд шүүх хуралд оруулчихсан. Давж заалдахдаа “Миний үйлчлүүлэгч энэ хэргийг илчилж гавьяа байгуулсан. Миний үйлчлүүлэгчийн илчилсэн захиалагч, зуучлагч, хамтрагчийг хамтад нь шийтгэж өг” гэж гомдол гаргасан. Ийм өмгөөлөгч гэж байх уу? ШШГЕГ бол юунд ч оролцож болохгүй гээд гаргачихаад аждын хэсгийнхэн түйвээгээд байсан. Айлгадаг арга нь их сонин. Ямар нэг байдлаар энэ чинь буруу гэж эргэлзсэн хүмүүст хэрэг нээдэг. Бүх өмгөөлөгчийг тэгэж айлгасан. Намайг хариуцлага асуухаар хоёр тийшээ хараад юм ярихгүй байгаа юм. Ингэж айдастай болгосон. Ажлын хэсгийнхний орооцолдсон хөрөнгө мөнгө цадигаа алдсан юм билээ.

-Прокурорын байгууллагын ажилтнууд оролцсон нь харагдаж байна. Прокурорын бүрдүүлсэн материал үнэн гэдгийг яаж шалгах вэ?

-АТГ энэ асуудлыг шалгаж байгаа. Прокурор бүрдүүлсэн 70 шахам хуудастай хэргээ шилжүүлж шалгуулах ёстой. Тэгэж байж худал үнэн болохыг шалгана. Шинжээч томилно. Өгөхгүй байна. Би найман сар хөөцөлдөж байж нууцаас гаргууллаа. Сая АТГ-аас үндсэн материалыг үзье гэж бичиг явуулаад хоёр сар болж байна. Хэргийг прокурорын архивт дарчихсан. Тагнуулынхан бичлэгийг олоод хэрэг нээх гэж байтал прокурорынхон бичлэгийг нь хураагаад авчихсан. Батжаргал гэдэг прокурор одоо хүртэл өгөхгүй байгаа. Ийм этгээдүүдийг прокурорын байгууллагаас үтэр түргэн зайлуулах ёстой гэж бодож байгаа. Шинэ прокурор хийх байлгүй. Яаж л саад болох вэ гэдэг зүйлийг эд нар хийж байгаа. Гүйцэтгэх ажилд хяналт тавьдаг, энэ асуудалд орооцолдсон нийслэл, улсын прокурорт байгаа 5-6 хүний дунд болж байгаа л асуудал. Гол зохион байгуулсан Г.Эрдэнэбат өчигдөр зайлж байх шиг байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэзээ суллах вэ?

-АТГ шинээр илэрсэн нөхцөл байдлаа прокурор, шүүхэд тавиад, шүүх нь хурдан хурлаа хийгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хурдан суллах ажил хийх ёстой. Лав л өчигдөр халагдсан хүмүүсийн үед тийм зүйл хийгдэхгүй байсан. Би гуйж үзсэн. “Одоо хурдал. Ерөнхий шүүгчтэйгээ ярь. Та нар хүсээд алдаагаа засна гэвэл өдрийн дотор хийгдэх ажил” гэж хэлээд 10-аад хонож байна.

-Г.Эрдэнэбат прокурорыг чөлөөллөө. Энэ хэрэгт Б.Хурцыг шалгах уу?

-Шалгах ёстой. Шалгах байлгүй. Энэ бүх ажлыг хамтарч гардаж зохион байгуулсан хоёр хүн.

-Гурван шатны шүүх хүнийг хэлсээр буруутгасан нь тодорхой болвол Монголын хууль, шүүхийн байгууллагын нэр хүндийг унагана. Дахиад ийм үйлдэл гаргахгүйн тулд системийн шинэчлэлийг яаж хийх ёстой вэ?

-Жирийн хүмүүсийн ердийн хэрэг ном журмаараа явж байгаа. Монголд гарч байгаа хэргийн 5 хувь нь хулгай, 35 хувь нь хүчирхийлэл, 20 хувь нь бусад гэмт хэрэг байдаг. Асуудал мөнгө төгрөгтэй хүмүүсийн хэргүүдэд л үүсдэг. Эсвэл өөрсдөө алдар цол авахын тулд хүмүүсийг яргалах байдал гардаг. Гэхдээ ийм тохиолдол түм бумаараа гардаггүй. Аймгуудад гараад байгаа зүйл байхгүй. Ялангуяа 2012 оноос хойш хонгил гэж яригдаад байгаа хэдэн айхтар хэрэг бий. Түүнээс өмнө асуудал гайгүй байсан. Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаярын үед шүүх асуудалд оролцоод байдаггүй байсан. 2012 оноос хавтгай болсон. Ерөнхий шүүгч, прокурорыг дарамталж хугацаанаас нь өмнө явуулаад, АТГ-ын даргыг, дэд даргатай нь шоронд хийгээд үгнээсээ гардаггүй хүмүүсийг томилсон. Үүнээс хойш гаарсан. Бүр тодорхой хэлбэл, 2012 оны наймдугаар сард намайг ажлаа өгснөөс эхлээд гаарсан. Намайг буцаад очиход энэ хэрэг дуусчихсан байсан.

Одоо шинээр томилогдох Ерөнхий прокурор, шүүгч нар энэ бүхнийг үзэх хэрэгтэй. Шинжээч Жаргал гэдэг хүний асуудлыг би онцгой сонирхсон юм. Татварт ажиллаж байсан Энхбат гэдэг хүн Б.Хурцтай муу харьцаатай байсан тул шоронд орсон. Тэр хэрэгт Жаргал гэдэг шинжээч дүгнэлт гаргатал тэр нь таалагдаагүй болохоор тэр өдөрт нь АТГ-аас байр, машины хахууль авсан гээд хэрэг үүсгээд хорьчихсон. Гурван сар хоригдоод байр, машин авсан нь тогтоогдохгүй болохоор “Цэвэр агаар сан”-гийн хэргээр цагдан хоригдож байсан ня-бо хүүхнээр Жаргалын хэрэгт дүгнэлт гаргуулж байгаад шийтгэчихсэн. Ийм хэргүүд байгаа.

-С.Зориг агсны эхнэр Б.Булганыг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ. Энэ хүн яагаад юу ч дуугарахгүй байгаа юм бэ?

-Б.Булганы хувьд би ч ойлгохоо байсан шүү дээ. Анх хохирогч байсан. Дараа нь сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдох хугацаандаа гурван удаа мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ “Эд нар алсан хүмүүс биш” гэж хэлсэн. Тэгэхээр суллаад шүүх хуралд оруулалгүй Б.Булганы дээр үед өгсөн ам зургаар энэ хүмүүсийг шийтгэчихсэн. Учир нь Б.Булган тэдэнд хэрэггүй мэдүүлэг өгсөн учраас юу ч биш болгоод хаячихсан. Б.Булганаас надад өргөдөл ирсэн. “Тэр үед 13 настай байсан охиныг маань оролдож эхэлж байна” гэсэн зүйл хэлсэн. Тэр өргөдлийг лавшруулж шалгана.

-Бичлэг дээр гарч байгаа том биетэй хүн  И гэх хүн 16 жилийн ял сонсчихоод 10 жилээ хасуулаад гарсан байна. Энэ хүнийг дахин шалгах уу?

-Хуулийн байгууллага шалгах ажилд би юм ярихгүй. Дүн гарах болоогүй.

-Бичлэгийг олон нийтэд үзүүлж болохгүй юу?

-Нууцаас Засгийн газар гаргачихсан. Үзүүлнэ, үзүүлэхгүй гэсэн саналын зөрүү УИХ, Засгийн газар, олон нийтийн дунд ч байна. Цаашид хэрхэхийг мэдэхгүй байна. Гишүүдэд үзүүлсний дараа нэг хэсэг нь шоконд орчихсон байсан.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бор(66.181.160.115) 2019 оны 04 сарын 11

Суллах асуудлыг одоо ярихад эрт байна байна яах аргагүй нотлох баримт байвал сайдаа та яахвэ

0  |  0
ллл(66.181.187.227) 2019 оны 04 сарын 01

Сенсацийг сенсацаар гэгчээр одоо бүгдээрээ ЖДҮ, 60 тэрбумыг матраад амар сайхандаа жаргацгаая.

0  |  0
хав хав(150.129.141.142) 2019 оны 03 сарын 31

Хуурамч хэрэг гэдгийг манай халтар нохой хүртэл мэдчихээд хав хав хуцаад байна.

0  |  0
зочин(66.181.182.137) 2019 оны 04 сарын 02

нямдорж одоо ямар судалгааны ажил хийчхээд ингэж шоудаад байгаа юм болоо. суллах суллахгүйг энэ муу хөгшин хорчин мэдэх болж байна уу.

1  |  1
Zochin(88.84.13.118) 2019 оны 03 сарын 30

Gui tegeed tedniig hurdan sullaad yargachin heregtnuudiig hurdan barivchlaach.

0  |  0
zochin (59.153.114.93) 2019 оны 03 сарын 30

Hyamdorjiig demjij baina odoo zov hodolj baina

0  |  0
Tsogt(66.181.170.229) 2019 оны 03 сарын 30

НЯМДОРЖ САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА. ИЙМ ИХ ХҮНД УЛС ТӨРИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ТОМООХОН ДУУЛИАНТАЙ ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВ, ШУДАРГААР СӨРГҮҮЛЭН ТАВЬЖ ШИЙДВЭРЛЭХЭЭР ТЭМЦЭЖ ЧАДАЖ БАЙГААГ ХАРААД БАХАРХАЖ СУУНА ДАА. ЭНЭ ХҮНД ИРЭХ ДАРАА ДАРААГИЙН ДАРАМТ ШАХАЛТЫГ ТЭСЧ ГАРЧ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

0  |  0
Tsogt(66.181.170.229) 2019 оны 03 сарын 30

НЯМДОРЖ САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА. ИЙМ ИХ ХҮНД УЛС ТӨРИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ТОМООХОН ДУУЛИАНТАЙ ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВ, ШУДАРГААР СӨРГҮҮЛЭН ТАВЬЖ ШИЙДВЭРЛЭХЭЭР ТЭМЦЭЖ ЧАДАЖ БАЙГААГ ХАРААД БАХАРХАЖ СУУНА ДАА. ЭНЭ ХҮНД ИРЭХ ДАРАА ДАРААГИЙН ДАРАМТ ШАХАЛТЫГ ТЭСЧ ГАРЧ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

0  |  0
ЗОЧИН(150.129.143.176) 2019 оны 03 сарын 30

Ц.НЯМДОРЖ БОЛ ЗӨВХӨН ХУВИЙН ЭРХ АШИГ , БҮЛЭГЛЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ МОНГОЛЫН ТӨРД ЗАГАЛСАН ИСМЭЛ !!!

0  |  0
Иргэн(103.26.195.251) 2019 оны 03 сарын 30

Энэ хэргийн талаар Нямдорж сайд мөн олон удаа ярьж байсан даа.Түүний өмнө нь яриад байсан зүйлүүд үндэстэй болох нь энэхүү эрүүдэн шүүлтээр батлагдаад байна. Нямдоржоос өөр хэн ч ингэж ажиллаж чадаагүй шүү.иймд сайдыг хамгаалалтанд авах нь дээр дээ.

0  |  0
Шинэ Монгол(103.229.122.51) 2019 оны 03 сарын 30

ЭНЭ НЯМДОРЖ ГЭЖ БУУРАЛ ӨВГӨНИЙГ МӨН Ч ИХ ХҮН АДЛАХ ЮМ. ГАНЦ ЭНЭ БИШЭЭ, ШУДРАГА ЁСЫГ ТОГТООХЫН ТӨЛӨӨ ХЭЛСЭН ЯРЬСАН ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН ДЭЭ. ХОЖИМ ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН ГАВЬЯАГ МАТРЫН НУЛИМСТАЙ ЯРЬЦГААХ Л БАЙХ ДАА. АМЬД НЬ БИЕНЭЭ ХАЙРЛА.

0  |  0
Mgl (172.58.142.148) 2019 оны 03 сарын 31

Ta buhen 98 onii am zuragiig tuhai yediin hurtsiin zuragtai tulga undur durseer yag ba

1  |  0
Bulgang eruuden shuu(108.218.234.108) 2019 оны 03 сарын 29

Olon nuhur solison Bulgan avgai Aldarjavtai amidarch bhdaa 1 huuuhniig alchaad yalaas multarsan buzar em. Bulgan l Zorigiig alsan yamar hun alj suraaguin bish, tuunees bish aluurchid hezee ch amid gerch uldeedeggui yum. Tegeed hudlaa yum zohioj yariad gemgui olon humuusiig helmegduullee. Odoo Orosoos orognol husej bgaan gesen. Mongold baihaar humuusiin hel amnii bai bolood hereg ni ilervel shorond hatah uchraas. Bulgang hergee huleetel ni eruuden shuu, huleehgui bol shorondoo uheg

1  |  0
зочин(103.26.195.34) 2019 оны 04 сарын 01

шүүх прокурорын дөрвөн даргын хөрөнгииг хурааж дуудлага худалдагаар зараад мөнгииг хохирсон хоерд хувааж нөхөн төлбөрт олгое

2  |  0
1111(66.181.160.7) 2019 оны 03 сарын 29

202.70.34.98-oo cham shig maluud lon baih wm daa

0  |  0
иргэн(202.179.25.238) 2019 оны 03 сарын 29

амьд гэрч үүдээ онгойлгож өгсөн Булганыг тооцохгүй байх ийм муухай аргыг Элбэгдорж хулгайч Хурц 2 л санаачилсан,Булган салаавч өгөөд гараад явдаг нь үнэн даам,Элбэгдоржийн тэжээж тэтгэж байгаа шүүх прокурор АТГ үнэндээ л муу хулгайч зангаар ажилласан,дахиж хэрэг тохоод ч ял нь нэмэгдэхгүй байх муу бүхнийг хийсэн Элбэгдорж бол энэ хэргийн эзэн мөн,Бат-үүл бас байгаа тэр бол тодорхой,шагналд нь улсын баатраар шагнасан

0  |  0
б(202.70.34.98) 2019 оны 03 сарын 29

алуурчин нь тодорхой шдээ гол нь эрүүдэн шүүсэндээ л байгаа болохоос Нямдорж жүжиг тавихаа боль

0  |  0
hi(202.131.251.130) 2019 оны 03 сарын 29

ymartaich nymdorj yum hiile gehdee ter bichlegiig ard tumend uzuuleed demii bhdoo odooni niigemd hetsuu

0  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 03 сарын 29

nyamkaa okey, uragshaa . ard tumen demjiji baygaa shuu

0  |  0
Дарь(202.126.89.24) 2019 оны 03 сарын 29

Нямдоржийг дэмжиж байна. Дэмжих хэрэгтэй

2  |  0
Top