"Энэ хэргийн гол зохион байгуулагч нь Б.Хурц, Г.Эрдэнэбат хоёр"

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн гэж хэлсэн. Хэн бичлэг хийж, хэн устгаад, яаж сэргээсэн талаар мэдээлэл өгч болох уу?

-Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм зүйл болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг шүү дээ. Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад тэднийг эрүүдэн шүүсэн байна.  Т.Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байсан.

-Б.Содномдаржаа руу Ц.Амгаланбаатар гэдэг хүн хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Хэн Б.Содномдаржаа руу мессэж бичээд байсан юм бол?

-Ц.Амгаланбаатар нэлээд тамлуулж, эрүүдэн шүүлгэж байж энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатар "Намайг Т.Чимгээтэй, Б.Содномдаржаатай утсаар яриулаад, мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй" гэсэн байдаг. Ц.Амгаланбаатар нь сургуульд сурч байгаад дундаас нь гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад үг үсгийн нэг ч алдаа байдаггүй.

-Гурван шатны шүүхээр талийгаачийг захиалгаар хөнөөсөн гэж үзсэн. Мэдүүлэг дээр захиалагчийн тухай мэдүүлэг байдаг уу?

-Нийлж байгаад бүгд энэ хэргийг зохион байгуулсан. Захиалагч, хамжигч, гүйцэтгэгч нийлж байгаад хэргийг үйлдсэн. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр тусгай албанд ажиллаж байсан хүн хүртэл ажилласан. Тэр хүн даалгавартай орсон. Дагалдан хийж байгаад шүүх хуралд орсон. Давж заалдахдаа "Миний үйлчлүүлэгч энэ хэргийг илчилж, бараг гавьяа байгуулсан" гэж гомдол гаргасан. Хэргийг үйлдсэн, захиалагчийг хамтад нь ял оноогооч гэж давж заалдсан. Тэр ажлын хэсгийнхний хэргийг илрүүлэх гэж  гүйцэтгэх ажиллагаа явуулсан мөнгөний хэмжээ цадигаа алдсан шүү. 

-Хавтаст хэрэгт хуурамч бичиг баримт байхыг үгүйсгэхгүй. Аль нь үнэн зөв баримт гэдгийг яаж ялгаж салгах вэ?

-АТГ энэ асуудлыг шалгаж байна. Прокурорын байгууллага 70 шахам хавтаст хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт хүлээлгэн өгч, зөв бурууг нь олуулах ёстой юм. Хэргийг гол зохион байгуулсан хүн нь Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат. Мөн энэ асуудалд хотын прокурор Д.Баярмагнай гэдэг хүн оролцсон. Энэ үйл ажиллагааг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар удирдсан. Гүйцэтгэх ажил, мөрдөх, хянах ажлыг энэ хоёр хүн зохион байгуулсан.

-Г.Эрдэнэбат прокурорыг өчигдөр /2019.03.28/ албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг мөрдөн шалгах уу?

-Энэ прокуроруудыг шалгах ёстой.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шүүхээс хорих ял сонсож, олон хоног хоригдлоо. Хохирлыг яаж барагдуулах вэ?

-Хохирлын тухайд энэ хүмүүс гомдлоо гаргаж, асуудлаа цаашаа тавиад явж таарна. Гол нь энэ хүмүүсээ дариухан суллах ёстой. Би арваад хоногийн өмнөөс суллах асуудлыг тавьж ирсэн. Гэтэл прокурорын байгууллага ерөөсөө хөдлөхгүй байна. Өчигдөр удирдлагуудыг нь чөлөөлсөн. Одоо шинэ удирдлага энэ асуудлыг шийдэх байх.

-Хорих ангиудад шалгалт хийдэг үү?

-Зарим хүмүүс үргэлж ийм зүйл байна гэж ярьдаг. Номоороо ажиллаж байгаа хорих байгууллагууд олон бий. Ийм эрүүдэн шүүх зүйл болгохгүй гэж камерын хяналтад оруулсан. Хянагч нар байнга хараад суудаг. Зоорийн давхарыг ашиглахгүй байх шийдвэр 2000 онд гарсан. Гэтэл урьдаас бэлтгэж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн нь дэд хурандаа цол авсан гэж би та бүхэнд өмнө нь хэлж байсан. 

Хэвлэлийн бага хурал үргэлжилж байна. Үргэлжлэл бий..

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онигоо(103.57.94.191) 2019 оны 03 сарын 31

Нямдорж ярьж байгаа зүйлдээ өөрөө итгэж бгаа болов уу

0  |  0
ах(202.9.43.113) 2019 оны 03 сарын 31

хүний эрхийн хороо бямбадорж хав юу хийсэн шалгасан бэ? Цалин гэж авсан татвар төлөгчидийн мөнгийг буцааж тушаа МАН -ийн ЭРХ ХАВ

0  |  0
Зочин(103.57.94.168) 2019 оны 03 сарын 30

Энэ Даваа гэж нөгөө элбэгээгийн асуулт асуу гээд байсан нөхөр мөн үү. Хэ хэ хэ

0  |  0
Зочин(103.57.94.165) 2019 оны 03 сарын 31

Зоригийг хөнөөлгөсөн хүн нь Хурц, тэргүүтэй хэдэн хүнд шууд генерал, хурандаа цол олгож тагнуул, прокурор, шүүх гээд хүчний байгууллагын толгойд тавьсан хүн л болж таараад байна. Тэр хүн эрх мэдлээ өгөхөөс өмнө хэргийг хаах гэж их л чармайлаа даа. Тэр нь хэн бэ гэдгийг олон түмэн мэдэж байгаа. Харин түүнийг хийсэн хэргийг нотлож яллах үүрэгтэй хүмүүс нь ингэж чадах уу? Олон монголчууд түүнийг ихийн ихээр жигшиж, зэвүүцээд олон жил боллоо доо. Түүний хамгаалагчид эхнээсээ ашгүй шүүгдэж эхлэх нь. Тэд эзнээ үнэнээр нь хэлэх үү, үгүй юү гэдэг өөрсдийнх нь хүн чанар л шийдэх болж.

1  |  0
Taarch bna(66.181.161.103) 2019 оны 03 сарын 31

Zorig agsaniig aluulahad hen eronhii said bsn be.Ene hergiig ilruulehed hen Eronhiilogch bsn be.Yaran sandran ene hergiig haahad neg hund ih ashigtai bjdee.Ene hergiin bichleg il bolohod yagaad neg hun garch ireed duugaraad unav.

1  |  0
Taarch bna(66.181.161.103) 2019 оны 03 сарын 30

Zorig agsaniig aluulahad hen eronhii said nsn be.ene hergiig ilruulehed hen reonhiilogch bsn be.

0  |  0
иргэн (66.181.160.37) 2019 оны 03 сарын 31

захиалагч ни тодроод бг юм биш үү наад овгоруудаа (хурц эба үүл эрдэнэбат баярмагнай энхамгалан зоригт энхжаргал гм) баривчилж хориоч ээ ёстой ёстой л гэхийм ёстой бишээ шууд хориж 9эрүү тулга

0  |  1
арай арай(66.181.179.201) 2019 оны 03 сарын 30

шударга ажил хийж чадахгүй байгаа хүчний байгууллагуудын ажилчдыг цэвэрлэх хэрэгтэй монгол улсын хамгийн өндөр цалинтай арай ч дээ цалингийн буулгаж хамгийн үйлчлэгчийн цалин олгоё

0  |  0
NYAMDORJ odoo heniig(73.50.120.83) 2019 оны 03 сарын 30

Hamgiin gol hun ni UURUU shuu de. Odoo hen ruu chiheh bol doo..NYAMDORJ bol jinhene huuliin deed hun ni bsan ter yu ch medehgui bj dee.HAMGIIN gol hun ni TER uuruu. Adgiin novsh doo

2  |  0
ГОК(150.129.143.176) 2019 оны 03 сарын 31

ЭНЭ ХЭРЭГ АЛЛАГЫГ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ҮХСЭН ! Ц.НЯМДОРЖ БОЛ ХАМЖИГЧ !

1  |  3
Зочин(150.129.140.205) 2019 оны 03 сарын 29

МН-25-ын сэтгүүлч Даваахүү гээд нэг манангийн захиалгат сэтгүүлчийг улаан нүүрэн дээр сайхан хэллээ дээ, Нямдорж браво, бас дээр нь ”ам нээвэл” сэтгүүлч Мөнхтуяа Эрдэнэтийн 49%-н луйварчдын захиалга авдаг болсон байна лээ

1  |  0
иргэн(150.129.141.27) 2019 оны 03 сарын 31

Нямдорж сэтгүүлч дарамтлахаа болиоч. Заавал чамд таалагдсан асуулт тавих ёстой юу. Чи бас үлгэр зохиогоод яриад ч байгаа юм билүү хэн мэдэх юм бэ. ”Надад ямар хамаатай юм гээд дуугүй байж болно ч гэх шиг. Би Зоригийн хэргийг огт ярьдаггүй дуугүй байдаг ч гэх шиг. Хууль зүйн яамны хурал бүр дээр Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 гээд л зурагдсан пянз шиг яриад сууж байдаг биздээ. Надад ямар ашигтай юм ч гэх шиг. Та сайд болох сонгуульд орох болгондоо би Зоригийн хэргийг илрүүлнэ гээд ярвдаг л биздээ. Чи заавал ашиг хүртэх ёстой юу. Одоо өөрт чинь ашигтай болохоор л ярьж эхэлж байгаа юм уу.

4  |  2
Top