Төрийн албан хаагч казино тоглосон бол албан тушаалаас нь буулгана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Засгийн газрын өнөөдрийн /2019.04.03/ хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж дотоод, гадаадад мөрийтэй тоглоом /казино/ тоглохгүй байх заалтыг нэмж оруулах шийдвэр гаргалаа.

Аливаа улс төрийн болон төрийн албан хаагч олон нийтийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг. Энэ нь Үндсэн хуульд заасан зарим заалтаас сайн дураараа татгалзах нөхцөлийг бүрдүүлдэг болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “ОХУ, БНХАУ, Япон, Герман зэрэг улсад төрийн албан хаагчдыг казино тоглохыг хориглодог. Энэ төрлийн үйл ажиллагааг таслан зогсооход олон нийтийн хяналт чухал. Хэрэв удирдах албан тушаалтан казино тоглосон нь илэрвэл албан тушаалаас нь буулгах хүртэл арга хэмжээ авна. Шаардлагатай бол энэ дүрмийг хууль болгон УИХ-д өргөн барина” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
албан хаагч(64.119.21.220) 2019 оны 04 сарын 03

тэгээд төрийн албанд хүн үлдэх үү, төрийн алба эзгүйч ёстой балрах аюултай тулгарах нь, үүнийг тооцсон уу, топороос эхлээд бүгд л албан тушаалаасаа чөлөөлөгдөх болох нь та минь ээ

0  |  0
Top