Засгийн газар “Эрдэнэт”-тэй холбоотой эрүүгийн асуудлыг мухарлаж байж хэлэлцээ хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

"Монголын зэс" корпорациас “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээрийн ширээнд суух саналыг /2019.03.11/ Засгийн газарт хүргүүлээд байгаа.

Тухайн үед "Монголын  зэс"  корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруйн хугацаанд шалгаж байна. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид дуудсан цагт нь очиж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцадмал болсон. Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” хэмээн тайлбарлаж байсан.

Харин “Монголын зэс” корпорацийн уг саналд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэсний дараа хэлэлцээр хийнэ гэсэн тайлбарыг өглөө. Тэрбээр “Худалдаа хөгжлийн банкнаас Эрдэнэттэй холбоотойгоор Ерөнхий сайдад санал ирсэн. Засгийн газар эрүүгийн процесстой холбоотой асуудлыг нь мухарлаж байж хэлэлцээрийн ширээний ард суух нь зүйтэй гэж үзэж байгаа.  Үнэхээр Худалдаа хөгжлийн банкнаас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан юм. Аль нь Монголбанк, Хөгжлийн банкнаас гарсан бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ мөнгөн дүнг тодорхой болгох асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Зарим нотлох баримттай холбоотой асуудалд өнөөдрийг хүртэл Нийслэлийн прокурор ямар нэгэн байдлаар шалгах эрхийг өгөхгүй байгаа. Энэ нөхцөл байдал сайжрах байх” гэсэн юм.

Мөн Л.Оюун-Эрдэнэ сайд ““Стандарт” банктай холбоотой асуудалд Засгийн газар ажиллаж байна. Ярвигтай асуудал байгаа. 115 сая ам.доллар төлөхтэй холбоотой бичиг Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Хувийг Пүрэвтүвшинд гэсэн байсан. Энэ хэрэгт Засгийн газар хүч, чармайлт гаргаж ажиллаж байна. Арбитрын шүүхэд зохион байгуулалттайгаар ялагдсан байж болзошгүй асуудлаар бид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Удахгүй Шадар сайд мэдээлэл хийх болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mjl(182.160.2.56) 2019 оны 04 сарын 03

Teneg gedeg hun uneheeriin teneg sda bna...Oyunerdene ard tumnii hairtai huu mun....tegeed ch eruugiin elementuud,luivarchidtai ZG heleltseer hiine gej yu baihav dee....

0  |  0
тэнэг(64.119.21.220) 2019 оны 04 сарын 03

энэ тэнэг пацаан ярьж хэлж байгаа юмаа ч мэдэхгүй эргүү толгой юмаа даа, нэг жижиг аан дуудангуут сүүлээ шарваад очдог төр монголд л байдаг байх. тэгсэн мөртлөө төрийн нэр барьж дээрэм хийхдээ гарамгай, тохиолдлоор сонгогдсон хэдэн ухна нь ард түмэн гэж байнга хуцна

0  |  0
Бек(202.9.43.165) 2019 оны 04 сарын 03

Хамгийн ноцтой сэдэв бол яах аргагүй 51 хувь. Тийм учраас эхлээд 51-иа шийдээд дараа нь 49хувийг шийдвэрлэх. Гэхдээ 49 хувийг төрийн мөнгөөр авсан уу банкны зээлээр авсан уу гэдгийг тогтоох. Төрийн мөнгийг өгсөн нөхдүүдэд хариуцлага тооццоч. Маш тодорхой хэргийг санаатайгаар шийдэхгүй байх нь хэнд ашигтай вэ.

0  |  0
Top