Дэлхий дээр цор ганц үлдээд буй эзэн хааны угсааны эрх мэдэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа ихээхэн хязгаарлагдсан. Гэсэн хэдий ч Японы эзэн хаан үндэстнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсан хэвээр.
Энэ сарын 1-ний өдөр тус улсад маш чухал үйл явдал болсон нь Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд суух тэр мөчөөс эхлэх шинэ эриний нэрийг зарласан явдал байлаа. Харин энэ ёслол төгөлдөр арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр болох бөгөөд тэр өдөр 85 настай түүний эцэг, эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах юм. Рэйва хэмээгдэх эрин үе мандан бадрал, энх тайван гэсэн утгатай. Японы эзэн хааны угсаа манай гарагийн хамгийн эртний угсаанд тооцогддог.
Япон улсад хоёр он тоолол үйлчилдэг. Нэг нь бүх нийтийн он тоолол, хоёр дахь нь уламжлалт он тоолол. 2019 он тус улсад Хэйсэй он тооллын 31-р он тохиож байгаа.
Эрин үе болгоны нэрийг удаан хугацаанд хэлэлцэж, шинэ эзэн хааны захирах тухайн цаг үеийн онцлогийг бэлгэдэж өгдөг.
Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ буух болсон тухай албан ёсоор 2017 оны арванхоёрдугаар сард зарласан. Энэ нь сүүлийн хоёр зуу гаруй жилд Японы түүхэнд тохиож буй анхны тохиолдол. 59 настай Нарухито Японы 126 дахь эзэн хаан болох юм.
Шинэ эзэн хаан Нарухитогийн эрин үеийн Рэйва нэрийг анх удаа Японы уран зохиолоос авсан. Үүнээс өмнө буюу М.Э. 7-р зуунаас эхлэн Японы эзэн хаадын бүх эрин үеийн нэрс хятадын уран зохиолоос улбаатай байдаг.
Уламжлалт он тооллыг албан ёсны баримт бичиг болон жолооны үнэмлэх дээр бичдэг тул япончуудын хувьд энэ нь ихээхэн ач холбогдолтой аж. Хэйсэй эрин үе төгсч, Рэйва он тооллын нэгдүгээр оныг жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сонин хэвлэлд бичигдэх төдийгүй, уламжлалт системд бүхэлд нь өргөнөөр ашиглах болно.
Дундад зууны Японд эзэн хаад бага насны хүүхэд, бүх нялх хүүхдэд хаан ширээгээ өвлүүлж, өөрсдөө сүм хийдэд суух тохиолдлууд элбэг байжээ. Гэхдээ бодит эрх мэдэл, бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзалгүй, сүүдрээс улс орноо үргэлжлүүлэн захирч байв. Тиймээс Японы хувьд эзэн хаан хаан ширээнээсээ татгалзах нь шинэ зүйл огт биш юм. Харин энэ нь маш ариун нандин, гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлж байжээ. Учир нь Дэлхийн хоёрдугаар дайн төгсөх хүртэл эзэн хааныг “амьд бурхан” хэмээн өргөмжилж иржээ. Хоёрдугаар дайны дараа АНУ Японы эзэн хаанаас “амьд бурхан” хэмээх статусаасаа татгалзаж, энгийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, зарлахыг шаардсан аж. Гэсэн хэдий ч япончуудын хувьд эзэн хаан нь уламжлалт шинто шашны тэргүүн хэвээр үлджээ.
Бэлгэ тэмдэг болсон эзэн хаан нь үхэгсдийн ертөнц болон шинтогийн бурхдыг холбох гүүр мэт байв. Харин, дайны дараа Японы шинэ Үндсэн хуулиар эзэн хаан “амьд бурхан” гэх статусаа алджээ. Өнөөдөр Японы эзэн хаан төрт улс, үндэстний эв нэгдэл, орчин цагийг өнгөрсөн үетэй холбох бэлгэ тэмдэг.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Ухаантай уужимхан сэтгэлтэй хумууст Хаан Хатад нь амьд Бурхан байлгуй яахав.