Японы эзэн хаан Нарүхито Монгол Улсад төрийн айлчлах хийх үеэр Дэлхийн II дайны үеийн олзлогдсон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэнэ гэж Associated Press агентлаг онцолжээ.
Японы эзэн хаан Нарүхито өнгөрсөн ням гарагт Монгол Улсад долоо хоногийн төрийн айлчлал хийж эхэллээ.
Айлчлалынхаа хүрээнд цог жавхлант эзэн хаан Нарүхито Дэлхийн II дайны үед Монголд хоригдож, хүнд нөхцөлд ажиллаж байсан мянга мянган япон цэргийн дурсгалыг хүндэтгэхээр төлөвлөж байна.
Тус айлчлал Дэлхийн II дайн төгссөний 80 жилийн ойтой давхцаж байгаа юм. Эзэн хаан Нарүхито сүүлийн жилүүдэд Иво Жима, Окинава, Хирошима зэрэг дайны хамгийн ширүүн тулаанууд болсон газруудад очиж байсан билээ. Энэ нь түүний өвөг эцэг эзэн хаан Хирохитогийн төлөө хийсэн гашуун дайны хариуцлагыг ухамсарлан, хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж буйн илэрхийлэл юм гэж эзэн хаан онцолж байв.
Дайны дараа олзлогдсон япон цэргүүдийн дийлэнхийг Сибирьд цөлсөн байдаг бөгөөд тухайн үед ЗХУ-тай мөр зэрэгцэн тулалдаж байсан Монгол Улсад ойролцоогоор 12–14 мянган цэрэг хоригдсон байдаг.
Япон цэргүүдийг Монгол Улсад төрийн ордон, улсын их сургууль, театр зэрэг барилга байгууламжуудыг барихад ашигласан бөгөөд эдгээр барилгууд одоо ч Улаанбаатар хотод хадгалагдан үлджээ. Олзлогсдын дунд хүнс хомс, амьдрах нөхцөл хүнд байсан тул 1700 орчим цэрэг нас барсан тухай Японы архивын баримтад тэмдэглэсэн байдаг. Эзэн хаан Нарүхито энэхүү айлчлалаараа өнгөрсөн дайны гунигт түүхийг сануулж, энх тайвны үнэ цэнийг эрхэмлэх уриалга дэвшүүлж байна.
“Дайны шаналал, уй гашууг мартах ёсгүй” хэмээн Японы эзэн хаан Нарүхито онцлов. Дайны төгссөн 80 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ жил бид ард түмний амссан шаналал, уй гашууг хэзээ ч мартаж болохгүй” хэмээн Японы эзэн хаан Нарүхито өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. “Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, дайны үеийн түүхийг илүү гүн гүнзгий ойлгож, энх тайвныг эрхэмлэсэн сэтгэлийг улам бүр төлөвшүүлэх нь чухал гэж би боддог” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон тэргүүн хатагтайтай уулзахаар төлөвлөсөн. Мөн тэд Монголын үндэсний их баяр Наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.
Эзэн хаан Нарүхито өмнө нь 2007 онд угсаа залгамжлах хунтайж байхдаа Монгол Улсад айлчилж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )