Японы эзэн хаан Нарүхито хатан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр албан ёсны айлчлал хийнэ гэж Киодо агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Монгол Улсад хийх айлчлал нь эзэн хаан Нарүхитогийн хаан ширээнд заларснаас хойших гурав дахь гадаад айлчлал аж. Тэрбээр 2023 онд Индонез, 2024 онд Их Британид айлчилж байв.
Эзэн хаан Нарүхито Монгол Улсад 2027 онд угсаа залгамжлах хунтайжийн хувиар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
2027 ond ailchilsan\n
2027 ond ailchilsan\n
2027 он болоогүй байхад айлчилж байсан байх нь. Үгүй ээ мөн айхтар хүн ээ. \n