Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт"-ийн 51 хувийн зүгээс холбогдсон гэх “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа ба үүнээс 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан байна.
Өр барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газар арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болсон. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүнд, хэд хэдэн сайд, хуульчид оролцсон. Ажлын хэсэг хэрэв өрийг төлөхгүй бол ямар эрсдэл үүсэх асуудлыг бодож үзсэн.
"Эрдэнэт" үйлдвэрт төлөх гадаад төлбөрийн гүйлгээг царцаах асуудлыг зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан.
Мөн "Стандарт" банкнаас өр төлбөрийг даруй шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг зарах асуудал үүсэхээр байсан. "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын гадаад оронд зорчих эрхийг хязгаарлах, хөрөнгийг хураах зэрэг эрсдэл үүсэхээр байсан. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад хохирол багатайгаар төлбөрийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний ээлжинд гадна талдаа асуудлаа цэгцэлж, дараа нь дотор талдаа буруутай этгээдээс төлбөрийг хийлгэхээр шийдсэн.
Ингээд гурван сарын хугацаанд яриа хэлэлцээрийг идэвхтэй хийсний үндсэн дээр АНУ-ын компаниар дамжуулан урт хугацаанд үргэлжилсэн яриа хэлцлийн дараа 40 сая ам.долларыг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлбөл асуудлыг шийдэхээр тохиролцсон.
Өрийг "Эрдэнэт" үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. "Стандарт" банк хүлээж авч асуудлыг шийдэгдлээ гэж хариу ирүүлсэн. Ингэж гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотор талдаа буруутай этгээдийг илрүүлэх болно. Үндсэндээ "Стандарт" банкны өрийг шийдсэн гэж хэлж болно” гэлээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 14 )
Хөгшин ухна Энхтүвшин 40 саягийг төлчихлөө энэ улсуудад баяр хүргэ гэнүү. Зөнөчихөө юудаа. Наад Бадамсүрэн чинь бас урт гартай нөхөр шүү. Дахиад өрөнд орчихвоо
Архангайн Ч.Ганзориг гэж гэр бүлээрээ хулгай луйвар хийдэг бүлэг этгээд. Эрдэнэтийн луйвар хахуул оффшор ЖДҮ 60 тэрбум гээд бараг бүх хэргүүдэд холбогддог бүлэг шүү дээ Хүү нь хулгайн мөнгөөр УИХ гишүүн болсон ээжтэйгээ нийлээд ЖДҮ ээс зээл хусчихсан. Аав нь хэн билээдээ зууны луйварчин загалмайлсан эцэг.
gereen deer hen gariin useg zursan hen avsan humuusees n tulboroo garguulah heregtei sh de Gariin useg zursan darga , Tuloolon udirdah gishuud geed malnuud tsalin avaad baiga biz de
gereen deer hen gariin useg zursan hen avsan humuusees n tulboroo garguulah heregtei sh de Gariin useg zursan darga , Tuloolon udirdah gishuud geed malnuud tsalin avaad baiga biz de
Батхүүгийн өрийг төлсөн бол минийхийг бас төлчөөрэй
Эрдэнэт үйлдвэрээ алдалтай биш үүнтэй холбогдсон бүх хүмүүсийн хөрөнгийг хураах ёстой шүү
Батхүүгын.өрийг жлс төлж.бгаа юм уу арай л бна төлөргүй гэхээр эрдэнэт үйлдвэрээ алдар гээд байдаг үүнтэй холбоотой новшнуудыг цаазал хөрөнгийг нь хурааж улс гаргасан мөнгөө буцааж. авах ёстой
юунд нь баярлаад байгаа юм бэ. тэр батхүүгээр төлүүлээч. арчаагүй төр.
Бадамсүрэн гэж энэ хүн монголчууд баярлах ёстой шүү өрийн төлж барагдуулж өгч байхад зарим мулгуу нөхдүүд муулаад байх юм
erdenet uildweriin ajildchiin tsaling badamsuren uwgun nemehgui bgaa ni iim uchirtai bsn ym bna. ajilchdiin hudulmuriig muljij luiwarchdiin tarisan balagt ugch bgaa ni uneheer haramsltai bna.
Одоо тэр луйвар хийсэн хүмүүсээр нь нөхөн төлүүлэх хэрэгтэй. Ийм юм болхыг мэдэж байсан учраас Батхүү гэгч нь хөрөнгөө энд тараачихсан төлбөрийн чадваргүй гээд шүүхээс ял сонссон нэр сонсоод цагаатгагдаж хөрөнгөө авч үзнэ гэсэн төлөвлөгөөтөй юм байна гэж харагдаж байна. Нөгөө Оюутолгойн өрийг яах гэж байна аа?
Наад төлбөрөө буруутай хүмүүсээр төлүүлээчээ
Odoo Bathyy bolon hamsaatnuudaas Erdenet/Uls mungu garguulah heregtei.