Ө.Энхтүвшин: 40 сая ам.доллараар “Эрдэнэт”-ийн ӨРИЙГ ХААЛАА

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт"-ийн 51 хувийн зүгээс холбогдсон гэх “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа ба үүнээс 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан байна.

Өр барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийтдээ 160.1 сая ам.долларыг авсан. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас “Стандарт” банкнаас Лондонгийн арбитрын шүүхэд хандсан. Ингээд Арбитрын шүүхээс дөрвөн удаа хуралдаж “Стандарт” банкны нэхэмжилсэн 86.95 сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар оролцсон байдаг. Үүндээ Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг зурсан гэж хэлээд байгаа ч Лондонгийн шүүх шийдвэр гаргасан.

Шийдвэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй. Үндсэндээ шүүхээс 51 сая ам.долларыг төлөхөөр шийдвэрлэсэн. Манайх энэ шийдвэрийг эсэргүүцэж Английн Дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Давж заалдахын тулд шийдвэр гарчихсан байгаа 51 сая ам.доллрыг дансанд байршуулсан байх ёстой юм билээ. Тухайн үед 51 сая ам.долларыг төлөх боломж байгаагүй.

“Стандарт” банк бас Английн Дээд шүүхэд хандсан. Английн дээд шүүх үүнд бүр хатуу шийдвэр гаргасан. “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг Английн нутгаас гаргахгүй байх, 41.22 сая ам.доллар дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зардал 476.8 мянган фунттэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг төлөх шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болсон. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүнд, хэд хэдэн сайд, хуульчид оролцсон. Ажлын хэсэг хэрэв өрийг төлөхгүй бол ямар эрсдэл үүсэх асуудлыг бодож үзсэн.

"Эрдэнэт" үйлдвэрт төлөх гадаад төлбөрийн гүйлгээг царцаах асуудлыг зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан.

Мөн "Стандарт" банкнаас өр төлбөрийг даруй шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг зарах асуудал үүсэхээр байсан. "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын гадаад оронд зорчих эрхийг хязгаарлах, гадна талд байгаа хөрөнгийг хураах зэрэг эрсдэл үүсэхээр байсан. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад хохирол багатайгаар төлбөрийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний ээлжинд гадна талдаа асуудлаа цэгцэлж, дараа нь дотор талдаа буруутай этгээдээс төлбөрийг хийлгэхээр шийдсэн.

Ингээд гурван сарын хугацаанд яриа хэлэлцээрийг идэвхтэй хийсний үндсэн дээр АНУ-ын компаниар дамжуулан урт хугацаанд үргэлжилсэн яриа хэлцлийн дараа 40 сая ам.долларыг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлбөл асуудлыг шийдэхээр тохиролцсон.

Өрийг "Эрдэнэт" үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. "Стандарт" банк хүлээж авч асуудлыг шийдэгдлээ гэж хариу ирүүлсэн. Ингэж гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотор талдаа буруутай этгээдийг илрүүлэх болно. Үндсэндээ "Стандарт" банкны өрийг шийдсэн гэж хэлж болно” гэлээ.

“Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт”банканд 40 сая ам.доллар шилжүүлсэн тухай мэдээллийн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшингээс дараах тодруулгыг авсан юм.

 

-“Стандарт” банканд төлөх өр барагдуулсан гэж ойлгож болох уу?

-Төлөгдлөө гэж ойлгож болно.

-“Эрдэнэт” үйлдвэр нийт 100 гаруй сая ам.долларын өртэй гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Тэр бол Ш.Батхүүгийн өр. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр нэхэмжилсэн өрийг барагдуулсан.

-Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдсан гэх үндэслэл байгаа гэсэн. Үүнийг эцэслэх боломж байгаа юу?

-Асуудлыг эцэслэхээр хүлээгээд байвал өдөр тутам хүү, торгууль төлөх байсан. Ингэсээр байгаад нэг мэдэхэд “Эрдэнэт” үйлдвэрээ алдах эрсдэл үүсэх учраас шуурхай ажиллах хэрэгтэй байсан.

-Татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлөх нь хэр нийцтэй вэ?

-Буруутай этгээдүүдээр тэлүүлэх асуудлыг шүүхээр шийднэ. Одоо хууль, шүүхийн байгууллагынхан ажиллах байх. Ямар ч байсан 100 гаруй сая ам.доллар төлөх, дээр нь өдөр тутамд хүү, торгууль төлөх эрсдэлийг хаалаа.

-"Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банктай хамааралгүй болсон гэж ойлгож болох уу?

-40 сая ам.доллараар бүгдийг хаалаа. Хамааралгүй болсон гэж ойлгож болно.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урнаа(66.181.161.67) 2019 оны 04 сарын 06

Ямар ч хэцүү юм бэ дээ. Үйлдвэрийг аварсан нэртэй МАНАН МАФИЙН толгойг илээд тийм л юм бол ГОК д ажиллаж байгаа ажилчидын ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨХ хэрэгтэй.

1  |  0
Монгол иргэн(150.129.140.78) 2019 оны 04 сарын 06

Ямар сайхан мэдээ вэ. Баярлалаа. Одоо буруутангуудын хѳрѳнгийг нь оффшорын мѳнгѳ бүгдийг нь хуураагаад авчих хэрэгтэй.

0  |  1
Zochin (202.126.89.136) 2019 оны 04 сарын 06

bathuugeec xuviin ed xurungin xyraaj av uur avah ym baihgui buh kompainaa shiljuuleed zaraad dyyccan xoer chihiin avaaad shorond hii

2  |  0
mongol hun (202.126.89.136) 2019 оны 04 сарын 05

odoo bathuugeec ug n avna xoocon xvneec kkkkk

0  |  1
ард(202.9.42.190) 2019 оны 04 сарын 05

бичлэг тавих юм бол олигтой хийж бай, гацаад солитой хүний яриа шиг юм нийтлэх хэрэг байна уу??????????????????????????????????????

0  |  0
Top