ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нас нөгчсөн билээ. “Особенности национальной охоты” киногоор нь монголчууд бид түүнийг сайн мэднэ.
ОХУ-ын “Первый канал” сувгийн "Пусть говорят" нэвтрүүлэг Ардын жүжигчин Алексей Булдаковын дурсгалыг хүндэтгэлээ. Нэрт жүжигчинтэй хамт Монголд ирсэн жүжигчин Татьяна Руднева түүний сүүлийн өдрүүдийн талаар дурсан ярьжээ.
Татьяна Руднева “Алексей Булдаков нас барахаасаа хэд хоногийн өмнө Буриадад мөсөн загасчлалын тэмцээнд хүндэт зочны хувиар оролцож, найзуудтайгаа хамт загасчилсан. Тэгснээ Алексей Иванович гэнэт “Би Монголд очиж үзэхийг эртнээс мөрөөддөг байсан. 500-хан км яваад оччих юм байна” гэж хэлсэн. Ингээд бид Монголд ирлээ. Бүх юм маш сайхан байлаа. Алексей Иванович бүр шүтэн биширсэн. Бид малчин айлын гэрт зочилж, аж амьдралтай нь танилцсан. Бүгдээрээ хамтдаа дэлгүүр орж, гэргийд нь бэлэг авлаа. Тэгээд оройн хоолоо идээд бүгд амрахаар өрөө өрөөндөө орсон. Өглөө нь нисэх буудал явах ёстой байлаа. Алексей Иванович гарч ирсэнгүй. Цаг барьдаг хүн болохоор нь ихэд гайхаад хаалгыг нь тогшоод л байлаа. Аргаа бараад зочид буудлын зохион байгуулагчийг дуудаж, нөөц түлхүүрээр хаалгыг нь нээгээд орлоо. Тэр орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн, гараа толгойн дороо хийгээд хэвтэж байна. Би түүнийг унтаж байна л гэж бодсон. Харин амьсгал хураасныг нь мэдээд бүгд сандарч тэвдээд бөөн юм болсон. Тэгээд л эмч дуудсан даа” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 33 )
Адилхан мундаг жүжигчин эх оронд миньмэндлэх болтугай
харамсалтай
Их гоё дуулдаг юм байна лээ.
Хүний тавилан гэж сонин юм өөрөөр нь хийлгэчих юм даа
Яагаад ч юм киногий нь үзэхээр нэг л сайхан сэтгэлтэй нээлттэй хүн шиг санагддаг шүү.Монгол цустай ч юм бил үү.Тянет в Монголию гэдэг болсон юм болов уу.Санамсаргүй зүйл гэж байдаггүй гэдэг биз дээ.
хөөрхий дээ. Монголд минь нойрсохоор заларч дээ
Монголд нойрсох тавилантай хүн байж дээ. Монголчууд түүнийг хайрлаж, хүндлэдэг байсан даа.
taalal tugssun bilee geech. nas nugchson bileech gexshig
Хөөрхий энэ агуу хүн монголын хөх тэнгэрт бүүвэйлэгдэж нойрсох ёстойбайж. МОНГОЛЫГ ҮЗНЭ гэсэн мөрөөдөл нь биелсэнд баяртай байна. МОННОЛЫН ОРОНДОО ТАЙВАН НОЙРСДОО
Монголын хөх тэнгэрт тайван амгалан нойрсдоо.Аливаа юмс учиртаы байдаг юм МУ хүйн холбоотой байсан юм бодов уу даа
Altain huazgaart tursun hun yum bn manai hovd uvsiinhantai barag hamaatan sadan shahuu hun bjee
Сенкевич Монголд төрөөд 2 настай байхдаа нутаг буцаад огт буцаж ирээгүй байж байгаад 64-тэй дөө ирж байсан. Гэнэт л ирмээр болсон юм шиг байна лээ, төрсөн газартаа гэдэг ч юм уу, тэгээд л тэрнэс хойш 2 жилийн дараа өөд болсон.
Харамсалтай энд ирж өнгөрөх тавилан байсан юм байхдаа зайлуулдаа.Ум ма ни бад ми хум.
Hedii haramsaltai ch ariun dagshin huh tengeriin ulsad burhan bolson ni uchirtaidaa Mongold turuh ni dee
Хөөрхийдөө сайн хүн
Дөнгөж сая ”Пусть говорят” нэвтрүүлгийг нөхөж үзлээ.Хөөрхий минь дээ..Чингис хааны төрсөн нутагт очиж үзэхийг хүсдэг байж,ирээд үүрд нойрсжээ.Хамт явсан жүжигчин Татьяна Руднева хэлэхдээ: Өглөө нисэх буудал явах цаг болоход хэзээ цагаа барьдаг хүн гарч ирдэггүй.Зочид буудлын зорион байгуулагчийг дуудан нөөц түлхүүрээр өрөөг нь онгойлуулаад ороход гараа дэрлээд унтаж байх шиг байсан, гэвч нэгэнт нас барсан байсан гэнэ.Харамсалтай настоящий русский мужик,генерал Иволгин.Ум ма ни бад мэ хум
Эвий дээ Монголд нойрсох ёстой байж