ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нас нөгчсөн билээ. Нэрт жүжигчин Монголд найзынхаа төрсөн өдөрт оролцохоор ирээд байсан юм. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас үхлийн шалтгаан нь “зүрхний өвчин” гэж мэдээлсэн.
Харин ОХУ-ын телевизийн хөтлөгч Андрей Малахов нэрт жүжигчний үхлийн талаар хувийн мөрдлөгө явуулсан байна. Өнөөдөр /2019.05.15/ дэлгэцэнд гарах Алексей Булдаковт зориулсан "Россия 1” сувгийн “Прямой эфир” нэвтрүүлэгт Буриадын дуучин Мэдэгма Доржиева оролцоно.
Булдаков Монголд ирэхээсээ өмнө Буриадад Байгаль нуурын загасчлалын тэмцээнд хүндэт зочноор оролцсон. Мэдэгма мөн тус тэмцээнд ая дуугаа өргөсөн юм.
Андрей Малахов алдартай хүмүүсийн гэр бүлийн шуугиан, салалт, үхлээр нэвтрүүлэг хийдэг хүн. Энэ удаад ч тэр Алексей Булдаковын үхлээр шоу хийхээр шийджээ.
“Алексей Булдаковын үхлээс 40 хоногийн дараа бид түүний гэрээслэлийг студид зарлан, үхлийн шалтгааныг нь мэдэгдэх болно. Түүний гэргий Людмила, ах Леонид нар үхлийн албан ёсны тайлбарт итгэхгүй байгаа. Манай телевизийн тусгай баг Улаанбаатарт Булдаковын байрлаж байсан зочид буудалд очсон. Ардын жүжигчний идэж байсан хоолны дээжийг Москвад авчирч, биохимийн шинжилгээнд өгсөн. Ямар аймшигтай дүн гарсныг студид зарлах болно” гэж Андрей Малахов мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 13 )
Монголыг олгт муулаагүй. Жүжигчнийг хайрлаж хүндэлдэг байсан болохоор хэзээ ч муу юм өгөхгүй гэж хүртэл ярьж байсан. Малахов бол зүгээр л хөтлөгч. Нэвтрүүлгийн ард бүтэн баг ажиллаж байгаа гэдгийг мэддэггүй юм уу. Архины шинжилгээ стандарт хангасан сайн архи гэж гарсан. Манайхан өөрсдөө арай л шоучин уу гүй юу. Ядаж нэвтрүүлгээ үзээч ээ
Хоолноос нь биш архинаас шинжилгээ авсан нь сайн чанарын архи бсан гэдэг дугнэлт гарсан байнлээ. Шоуны уеэр шинжилгээ авсан хун нь албан есоор зарлан хэлж байсан. Ямар ч бсан Монгол улсын нэр хунд цэвэр улдсэн
Malahov heterhii shouchin tiimee ch omnoh shouniih ni hotlogchoos halj or his on
Ygaasaa mongol arhi ter chigeerer hor shyy dee uursnuu ch hor ard tymendee hor ugj bgaagaa mefej bgaa
Энэ Малаховын нэвтрүүлгийг үзлээ: Монгол гэрт хүлээн авч, монгол хоолоор дайлах үедээ хундагалаж өгсөн жижиг шилтэй монгол архийг нь Орост аваачиж шинжлүүлсэн чинь аймаар хортой болох нь тогтоогдсон гэнээ!!! Уул нь манайхан монгол цайлган зангаар чадлаараа л дайлсан юм билээ л дээ. Үхлийн шалтгаан нь архи ч биш, угаас зүрх муутай хүн байсан юм байна л даа.
Энэ хүний талхны мөнгөө олдог үндсэн ажил нь шүү дээ.
Нүгэл нь нүдээрээ гарнаа.Удахгүй өөрөө талийж шоуны сэдэв болно.
энэ Малахав шоу хийлээ гээд яахийм
Энэ нөхөр хараад байхад жаахан гажигтай ш дээ.
Оросууд хэзээ Азийн ард түмнүүдийг хүн гэж үзэж байсан юм. Монголчуудыг бол угаасаа турхирч ирсэн Хужаа Хасгуудаасаа ч доорд үздэг нь үнэн биз дээ?
хүн нас бараад удаагүй байхад л нэвтрүүлэг хийж шоуддаг, Юлия Началова-р хичнээн шоу хийв, өмнөөс нь яс хавталзах юм даа
шоу