Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь батлав.
Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг сургуулийн хөтөлбөрүүд хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй тул ийм шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )