АНУ-ын Тагнуулын төв газар Huawei компанийг Хятадаас мөнгөн тусламж авч байсныг буруутгажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 20

АНУ-ын Тагнуулын төв газар Хятадын “Huawei” компанийг Хятадын эрх баригчдаас мөнгөн тусламж авч байсныг буруутгажээ гэж Британийн Times сонинд мэдээлжээ.

Тус компани Хятадын ардын чөлөөлөх арми, Үндэсний аюулгүй байдлын комисс болон Хятадын тагнуулын сүлжээний 3-р хэлтсээс мөнгө авдаг байсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын агентлагууд Хятадын улсын аюулгүй байдлын яам “Huawei” компанийг төрөөс ивээн тэтгэхийг дэмжсэн аж.

Өмнө нь АНУ, Австрали улс Хятадын “Huawei” компанийг дэлхийн олон улсад хэрэглэгдэж буй өөрийн төхөөрөмжүүдийн тусламжтайгаар техникийн тагнуул хийж, нууц мэдээлэл цуглуулдаг гэж буруутгаж байсан юм. АНУ Хятадын компаниудыг Европт 5G сүлжээг хөгжүүлэхэд оролцуулах нь хэр зохимжтой гэдгийг бодож үзэхийг Европын улс орнуудыг уриалж байсан.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ сарын 9-ний өдөр Брюссельд болсон ЕХ, Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын харилцаа холбооны компаниудыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж буйг няцааж, өнөөг хүртэл ямар нэгэн тодорхой нотлох баримтыг дэлгээгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top