"Huawei" ухаалаг утасны андроид систем шинэчлэгдэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

АНУ-ын засгийн газар Хятадын Huawei компанийг “хар дансанд” оруулсантай холбогдуулан Америкийн Google корпорац тус компанитай тогтоосон бизнесийн хамтын ажиллагаагаа зогсоож байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Ингэснээр Хятадын Huawei компани Google-ийн технологи, программ хангамжид нэвтрэх эрхгүй болж байгаа бөгөөд  тус компанийн ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүд Android системийн шинэчилсэн хувилбарыг татах боломжгүй болж байгаа юм. Үүнээс гадна, Huawei ухаалаг утасны хэрэглэгчид Google Play болон Gmail зэрэг аппликэйшн ашиглах боломжгүй болж байна. Гэхдээ нээлттэй код бүхий Android системийн хувилбаруудыг чөлөөтэй ашиглаж болох аж.

АНУ-ын Тагнуулын төв газар Хятадын Huawei компанийг Хятад улсын засгийн газраас санхүүжилт авч буйг буруутгаснаар тус компанийг тойрсон шуугиан дэгдсэн юм. Үүнээс өмнө АНУ болон Австрали улс тус компанийг өөрийн төхөөрөмжийн тусламжтайгаар техникийн тагнуул хийж, нууц мэдээлэл цуглуулж байна гэж буруутгасан билээ. АНУ-ын эрх баригчид Европын улс орнуудыг Хятадын компаниудыг 5G сүлжээний хөгжүүлэлтэд оролцуулах нь зохимжтой эсэх талаар бодож үзэхийг нэг бус удаа уриалж байсан. АНУ-ын худалдааны яам Huawei компани болон түүний 70 салбарыг “үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа” явуулсан хэмээн хар дансандаа оруулсан бол Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч компани 5G сүлжээг хөгжүүлэхтэй холбоотой гэрээнд оролцох зорилгоор Их Британи зэрэг улс орны засгийн газартай тагнах ажиллагааны эсрэг хэлэлцээр байгуулах санал тавиад байгаа юм. Энэ сарын 15-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдээллийн технологийн онц байдлыг үндэсний хэмжээнд зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.  

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top