БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компани ухаалаг утсанд зориулсан “ОС Harmony 2.0” өөрийн үйлдлийн системийг албан ёсоор танилцууллаа.
Хятадын технологийн компанийн бүтээсэн үйлдлийн системийг ухаалаг зурагт болон бусад хэрэгсэлд ашигладаг байжээ.
2019 оны наймдугаар сард “ОС Harmony” үйлдлийн системийг танилцуулж байсан “Huawei” эл систем нь Android үйлдлийн системийг орлох боломжтой гэж мэдэгдэж байсан билээ.
Тус компанийн тооцоолсноор, 2021 оны сүүл гэхэд энэ системээр тоноглогдсон хэрэгслийн тоо 300 саяд хүрэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )