Huawei АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Хятадын харилцаа холбооны “Huawei” компани тус компанийн бүтээгдэхүүнийг засгийн газрын агентлагуудад ашиглахыг хязгаарласан шийдвэрийг эсэргүүцэн АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгчээ.

 

Мэдэгдэлд тус компани АНУ-ын Конгресс энэхүү хязгаарлалтыг зөвтгөх ямар нэгэн нотлох баримт гаргаж тавиагүй гэж онцлоод АНУ холбоотон улс орнуудаа үндэсний аюулгүй байдлын үүднээс “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэхээс зайлсхийхийг ятган, лоббидож байна гэж буруутгажээ.

 

Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хориглох шийдвэр нь хууль бус төдийгүй тус компанийг шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж, улмаар АНУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байна” гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top