АНУ 51 мужтай болох уу?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим АНУ-ын нийслэл Вашингтон ДС –г тус улсын 51 дэх мужаар хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг дэмжжээ.

Энэ ялалт нь Колумбиа тойргийн оршин суугчид ч тэр, төрийн үйл хэргийн хувьд ч тэр түүхэн ялалт юм гэж Вашингтоноос сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн Элеонора Нортон мэдэгджээ.  

Конгрессын доод танхимын дэмжлэг авсан хуулийн төсөл Конгрессын дээд танхим болох Сенатад дэмжлэг авах эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн онд Төлөөлөгчдийн танхимын дэмжлэг авч байсан ижил төрлийн хуулийн төсөл тухайн үед Бүгд найрамдахчууд олонхыг нь бүрдүүлж байсан Сенат дээр унаж байсан билээ. Энэ удаад Сенатад Ардчилсан намынхан олонхыг бүрдүүлж байгаа. Гэхдээ тэдний санал хуулийн төслийн дэмжихэд хангалтгүй.

ДС буюу Колумбиа тойрог мужийн статустай болбол Сенатад хоёр суудал, Конгрессын доод танхимд саналын эрхтэй нэг төлөөлөгчийн суудалтай болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top