“Huawei” ажилтнууддаа 4.7 тэрбум ам.долларын ногдол ашиг олгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Хятадын “Huawei” компани 2021 онд ажилтнууддаа нийт 30 тэрбум юань буюу 4.7 тэрбум ам.долларын ногдол ашиг олгосон нь 2020 онтой харьцуулахад 15 хувиар буурчээ.

2020 онд тус компани нийт 121.2 мянган ажилтанд хувьцаагаа эзэмшүүлэх хөтөлбөр танилцуулсан. Өнгөрсөн онд тус компанийн 12 мянган ажилтан хувьцааны ногдол ашиг хүртжээ. Нэгж хувьцаа бүрт 1.58 юанийн ногдол ашиг олгосон бол 2020 онд 1.86 юань хүрч байжээ.

Ногдол ашиг нь “Huawei” компанийн ажилтнуудын хувьд цалин, урамшууллаас гадна орлогын чухал эх үүсвэр болсон байна. 2020 онд тус компани ажилтнууддаа 139 тэрбум юань буюу 21.8 тэрбум ам.долларын урамшуулал олгожээ.

2019 онд тус компани АНУ-ын “хар жагсаалтад” орсон. Хориг арга хэмжээнд компанийн ухаалаг утас үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой бизнес өртжээ. 2020 онд “Huawei” компанийн цэвэр ашиг 64.6 тэрбум юань буюу 10.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 3.2 хувиар өссөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top