Хятад улс “Nokia”, “Ericsson” компанийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Европын холбооны гишүүн орнууд АНУ, Их Британийн адилаар Хятадын “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглосон тохиолдолд БНХАУ-ын эрх баригчид Европын харилцаа холбооны “Nokia”, “Ericsson” компанийн эсрэг хариу хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна гэж The Wall Street Journal сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Хятадын Худалдааны яам Финландын “Nokia”, Шведийн “Ericsson” компанийн эсрэг экспортын хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ингэснээр эдгээр компанийн Хятад улсад үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнийг Хятадын хилээр гаргахад хүндрэл үүсэх аж.

Энэ сарын 14-нд Их Британийн Засгийн газар үндэсний харилцаа холбооны дэд бүтцэд Хятадын “Huwawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзах болсон тухай зарласан билээ. Британийн үүрэн утасны операторууд ирэх арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн тус компанийн 5G сүлжээний бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болох юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин Бээжин үндэсний компаниудынхаа эрх ашгийг хатуу хамгаалах болно гэж мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(146.90.21.145) 2020 оны 07 сарын 22

odoo delhiin buh oron huzaagiinnhogond saad hiiz negdeh heregtei

1  |  0
Top