Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нинбо хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэллээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 28 орны 226 тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас 1 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчин оролцож байгаа юм.
Энэ тэмцээнээс эхлэн Токиогийн олимпийн эрхийн оноо олгож эхлэх бөгөөд Монголын эмэгтэйчүүд бүтэн багаар оролцож буйгаараа онцлог. Шигшээ багт Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл нар багтсан бол эрэгтэйчүүдээс Э.Мөнхдөл ганцаар өрсөлдөнө. Баг тамирчдыг Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар дасгалжуулж байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын 42 шүүгчид ажиллаж байгаагийн дунд Монголын шүүгч Л.Одгэрэл багтаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )