ХҮНДИЙН ӨРГӨЛТ: ОУХМ М.Анхцэцэгийн АНХДАГЧ амжилтууд

2019 оны 09 сарын 26


Тайландын Паттая хотноо болж буй Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс эмэгтэйчүүдийн 81 кг-д жин өгсөж өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг өчигдөр /2019.09.25/ хүрэл медаль хүртэж, Монголын туйванчдын Дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж, хүрэл медаль хүртсэн бол түүний жинд огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртсэн юм.

ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны ДАШТ-д түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. М.Анхцэцэг ийн ДАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн анхдагч амжилтын эзэн болж байна. Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ.

Ээж болж, спортоос түр хөндийрсөн Анхаа энэ амжилтаараа их спортдоо эргэн ирснээ бахархалтайгаар харууллаа. ДАШТ-ийг түүний нөхөр, жүжигчин Б.Золжаргал очиж үзжээ.

Тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртсэн билээ. 

Медаль хүртсэнийхээ дараа ОУХМ М.Анхцэцэг сошиал хуудаснаа сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.


М.АНХЦЭЦЭГ: ЭНЭ СПОРТЫГ ХАМГИЙН ХҮНД ҮЕД ГАНЦААРАА ЗҮТГЭЖ БОСГОСОН
Н.БАЯРМАА ЭГЧДЭЭ БАЯРЛАЛАА

-Дэлхийн медалиа ихэрлүүлж, дэлхийн хошой хүрэл медальтан боллоо. Юуны өмнө энэхэн биеийг минь төрүүлж мөрөөдлийн минь зүг хөтөлж , хаана ч байхгүй хамгийн их хайраар хайрлаж, ийм тэсвэр хатуужил, хүмүүжлийг өгч өдийг хүртэл хамгийн сайн дэмжигч байсан аав, ээж хоёртоо, амжилт ялагдал бүх цаг үед минь надаас илүү баярлаж, шаналж, эмч сэтгэл зүйч тогооч гээд бүх л мэргэжлийн хүн болж, дэвжээн дээрээс буухад хамгийн түрүүнд хүлээгээд байж байдаг багшдаа, хамгийн сайн ярилцагч, хамгийн сайн дэмжигч, ар талыг минь бат хамгаалан зогсдог хайрын дээд ханьдаа, энэ спортыг хамгийн хүнд үед ганцаараа зүтгэж босгосон Н.Баярмаа эгчдээ, өдий зэрэгтэй болгох гэж биднийг дэмжиж, цаг хугацаа хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх бүхнээ зориулж өдий зэрэгтэй босгож ирсэн Удирдах зөвлөлийн гишүүд болон үе үеийн ахмад тамирчдадаа, нэг зорилгын төлөө нэгдэж, өдийг хүртэл нэгэн гэр бүл болж яваа багийхандаа эрүүл мэндэд минь анхаарч цаг ямагт зөвлөгөө өгч, эмчилгээ хийдэг эмнэлгийн байгууллагууд, эмч нартаа, унасан ч ялсан ч биднийгээ үргэлж дэмжиж байдаг спортын сэтгүүлч нартаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний олимпийн хороо, “Алдар” спорт хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хамт олон, “Үнэн анд” ХХК, “Монгол жонш” групп, “Сувенир хаус” ХХК, “Есүүдийн батууд” ХХК, “Солонго орд” ХХК, “Эрдэнийн шинэ өргөө” ХХК, “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Гурван гал” эмнэлэг, “Талст” төв, болон энэ спортыг тусалж дэмждэг найз нөхөд, хамаатан садан бүх хүмүүстээ (Орхигдуулсан бол уучлаарай) чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Улам их хичээж, олимпийн медаль авах болно.


ОУХМ М.АНХЦЭЦЭГИЙН АМЖИЛТУУД
 

М.Анхцэцэг баг Ц.Хосбаяр, нөхөр Б.Золжаргалын хамт


Дасгалжуулагч: ОУХМ Ц.Хосбаяр

2014 он: Өсвөрийн ААШТ, Мөнгөн медаль
2014 он: Залуучуудын ААШТ, Хүрэл медаль
2015 он: Дэлхийн цом, Хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ, Монгол Улсын анхны Алтан медаль
2016 он: Насанд хүрэгчдийн ААШТ, Монгол Улсын анхны Алтан медаль
2016 он: Залуучуудын ААШТ, Алтан медаль
2016 он: Оюутны ДАШТ, Монгол Улсын анхны Алтан медаль
2017 он: Залуучуудын ААШТ, Алтан медаль
2017 он: Азийн тулааны спорт болон заалны спортын наадам, Алтан медаль
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ, Монгол Улсын анхны Хүрэл медаль
2019 он: Насанд хүрэгчдийн ААШТ, Мөнгөн медаль
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ, Хүрэл медаль
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАЛХ МОНГОЛ(202.126.88.129) 2019 оны 09 сарын 26

гавьяат юу ч биш, Халхууд ийм л хэнэггүй нов шууд. Бараг Халхуудаа магтах шиг боллоо. Одоо болоо ш дээ. Дөнгөж төрсөн эмэгтэй хүнээр бахархах хүмүүс биш шүү дээ, Аугаа Халх. Эр нэртэй Халх новшууд хаана байна, Аугаа Чингисийн Алтан Ургийг хядсан Новшийн оросуудыг үзэн ядах хэцүү, байх хэцүү.

0  |  0
zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 26

za yun gawiyat mawiyat we ? tegeed l tenegteed ekheldeg yum . ugukh uedee ugnu , gawiyatyn tuluu urguj baygaa yum uu , unekheer bakharkhmaar , mundag busguy , khamgiin sayn saykhnyg khusie

0  |  0
монгол ялна(103.229.122.163) 2019 оны 09 сарын 26

Одоо гавъяат хэрэггүй. Олимпийн медал авахын тѳлѳѳ л явъя. Чи бол хамгийн мундаг бүсгүй. Сэтгэлээ бүрэн дайчлан олимпдоо л амжилт гаргая.

1  |  0
Гуйлт(99.203.64.154) 2019 оны 09 сарын 26

Ид үед нь дэмжээчээ... Тэр гавьяат цол нтрээ өгөөч ээ.. Гошин шогийн улсад бол цацаад байдаг байж.!!! Баттулгаа .. Ерөхнийлөгчөө!!

0  |  0
Top