Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ БНХАУ-ын Нинбо хотноо болж байна. Азийн аваргын төлөө өрсөлдсөн Монголын баг тамирчдаас амжилтын мэдээ ирлээ.
Тэмцээнд нэг эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн Монголын багийн гишүүн, ОУХМ М.Анхцэцэг 81кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртлээ.
ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.
Ийнхүү амаржсанаасаа хойш гурван сарын дараа бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн М.Анхцэцэг зургаан сарын дараа анхны олон улсын томоохон тэмцээндээ өрсөлдөж, эхний амжилтаа үзүүллээ. Түүнийг Токио-2020 олимпод амжилттай өрсөлдөх тамирчдын тоонд спорт сонирхогчид нэрлэсэн хэвээр байгаа.
Энэ удаагийн ААШТ-д оролцсон эмэгтэй багт Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл нар багтсан бол эрэгтэйчүүдээс Э.Мөнхдөл ганцаар өрсөлдсөн. Баг тамирчдыг Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар дасгалжуулж байна.
Ази тивийн аваргын төлөө 28 орны 226 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн маргааш /2019.04.27/ өндөрлөнө. Тивийн аваргыг олон улсын 42 шүүгч дэнсэлж байгаагийн дунд Монголын шүүгч Л.Одгэрэл багтсан билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Анхцэцэг 1998 онд төрсөн залуу тамирчин тэрээр спортын тив дэлхиин бүх мёдалииг авсан бөгөөд одоо түүнд зөвхөн олимпиин мёдал авах л үлдээд бн түүнд гавьяат цолыг нь өгөөсэй гэж хүсж бн хэрэв жүдогиин тамирчин байсан бол алт хэдиин гавьяат болох байлах
Ene oxin xedtei ve? Tokyo olimpoos omno xuuchin xevendee ochij chadax bgaa. Torood 3 sartai beltgeldee orno gedeg bie max bodid n muu bxavde.
gam sain hiisn bizdee.amjilt husy.
Мундаг юм аа. Амжилт. Гавьяат өгөх хэрэгтэй.
Гавъяат цолыг нь өгөөч