Туйванч М.Анхцэцэг эргэн ирлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг албан ёсоор бэлтгэлээ эхлүүллээ.

Тэрбээр амаржсанаасаа хойш ийн гурван сарын дараа шигшээ багтаа ирж байна. Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр түүний талаар “М.Анхцэцэг бэлтгэлдээ ороод сар гаруй болж байна. Бид хоёрт одоо мэдэхгүй, чадахгүй юм гарч байна. Анх удаа ээж болоод удаагүй шавьтайгаа ажиллаж үзэж байна. Тооцоолсноор бол зургаан сарын дараагаас хэвийн байдалдаа орчих байх. Ирэх есдүгээр сард ДАШТ болно. Түүнд оролцоно. Бид том зорилго тавьж байгаа” гэлээ.

М.Анхцэцэг дөрөвдүгээр сарын 5-7-нд Өвөрхангай аймагт болсон залуучуудын УАШТ-д сорилоор оролцлоо. Түүнийг оноос өмнө хоёр томоохон тэмцээн хүлээж байна. Мэдээж гол зорилго нь "Токио-2020" олимпийн амжилт. 

Шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу!

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.13) 2019 оны 04 сарын 09

Amjilt az jargal eruul enhiig husie.

1  |  0
Top