Хөвсгөл аймгийн Рашаант суманд хоёр хоногийн өмнө /2019.04.30/ 11 настай охин алга болжээ. Охиныг Баттөрийн Хулан гэдэг ба тухайн өдрийн 19:06 цагаас хойш сураггүй болоод байна. Охин сумын дотуур байрнаас алга болжээ.
Охины ээж Э.Мөнхцэцэгтэй холбогдож, юу болсон талаар мэдээлэл авлаа.
-Охины талаар сураг, таамаг байгаа юу?
-Миний охин сумын сургуулийн дотуур байранд суудаг байсан юм. Тэр орой өрөөнөөсөө “Бие засах өрөө орлоо” гээд гарсан гэсэн. Гарахыг нь хажуугийн өрөөнийх нь эгч харсан байдаг. Дотуур байр нь камертай. Оройн 19:06 минутад дотуур байрнаасаа гарч байгаа бичлэг үлдсэн. Түүнээс хойш ямар нэгэн сураггүй байна.
-Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг ямар түвшинд хийж байгаа бол?
-Алга болсон орой нь ойролцоох газруудаар хайсан. Маргааш нь сумын төвөөр хайсан ч олдоогүй. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд л хайж байгаа. Аймгийн цагдаагийн газраас хүмүүс ирсэн, хайж байна. Миний охиныг олоход туслаж өгөөч гэж хүмүүсээс гуйж байна.
Б.Хулан охиныг эрэн хайх ажиллагааг Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллага эхлүүлээд байна. Охин Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуульд тавдугаар ангид сурдаг ажээ.
Охиныг үзсэн харсан хүн байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
тэрүүхэн хавьдаа л эзэн холбогдогч нь байгаадаа