Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр бага насны хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршин суух долоон настай хүү мориноос унаж гэмтжээ. Талийгаач хүү толгой, цээжин хэсэгтээ гэмтэл авч, гэмтлээ даалгүй газар дээрээ амьсгал хураасан ажээ. Энэхүү хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Um mani badme hum