СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малд явсан хүүхэд хаднаас унаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Хөдөө малд явж байсан хүүхдүүд хаднаас унаж, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр гарчээ.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт малдаа явж байсан хоёр хүүхэд хөл алдан хаднаас унаж 13 настай охин гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол хамт явж байсан дөрвөн настай дүү нь гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Хэрэг гардаг өдөр эгч нь дүүтэйгээ хамт малаа хариулж явсан гэх ба санамсар болгоомжгүйн улмаас ийнхүү гэмтэж, бэртжээ. Хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.86) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бадь ми хум ум

1  |  0
Gh(103.57.92.222) 2025 оны 03 сарын 13

Ivii dee um mani badme hum

2  |  0
Close menu