Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж, 11 сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын  ажлыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс  үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил энэ сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх магадлалтай аж. 

Иймд, 5-р сарын 11-12-ны өдрүүдэд  ТЭЦ-3-аас Яармагийн гүүр рүү зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ,  Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармаг чиглэлээс Хотын төв рүү орох талын зорчих хэсгийг түр хааж, эсрэг талын зорчих хэсгийг сөрөг хөдөлгөөнтэй болгосон тул Гурвалжингийн гүүрний чиглэлд зорчих иргэд ТЭЦ-3-ын зүүн урд гэрлэн дохиотой үндсэн уулзвараар зорчино. Гүүрний өнгө хучилтын ажил хийгдэхтэй холбоотойгоор автозамд тэмдэг тэмдэглэл, хаалт, хашлага байрлуулсан байх тул иргэд замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top