Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сар баярын шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагаас нээсэн.
Орон нутгийн замын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор аймгуудаас гарах автомашины хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, авто замын постуудад дараалал үүссэн байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Онгийн голын постод урт дараалал үүсжээ. Зам нээснээс хойш 08:00 цагийн байдлаар 200 орчим тээврийн хэрэгсэл Онгийн голын постоор дамжин гарсан байна.
Тус хяналтын постод мэргэжлийн анги байгууллагын 14 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Онгийн голын постоор дамжин ѳнгѳрч буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь Улаанбаатар хот руу зорчиж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
UB-d IRJ YAKH GEJ BAYGAA YUM BOL