Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2024 оны 08 сарын 28

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг 8 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 9 дүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

Мөн СБД-ийн 16 дугаар хороо, 16 дугаар сургууль орчмын авто замыг 8 дугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагаас 9 дүгээр сарын 1-ний өдрийн 05:00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top