“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир муж дахь “Лалын улс” бүлэглэлийн командлагч Ишфак Ахмад Софиг Энэтхэгийн аюулаас хамгаалах хүчнийхэн баасан гаригт устгасан байна.

Кашмир мужид амьд үлдсэн цорын ганц террорист этгээд хэмээн үзэж байсан И.Софи нь эрэн сурвалжлагдаж буй террорист Закир Мусагийн ойрын туслах байжээ. Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, И.Софи нь “Лалын улс” бүлэглэлийн Жамму, Кашмир дахь командлагч байсан бөгөөд тус бүлэглэлийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан аж. “И.Софи 2015 онд Пакистанд төвтэй лалын шашинт босогчдын “Харакат уль-Муджахидин” террорист бүлэглэлд элсэж байсан хэдий ч 2016 онд Жамму, Кашмир дахь “Лалын улс” бүлэглэлд элссэн” гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.108) 2019 оны 05 сарын 11

ЛАЛЫГ БҮР МӨСӨН УСТГА.

0  |  0
Top